Францын хэвлэлийн газрууд Чингисийн үеийг судалсан бүтээлийг сонирхох нь нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 06

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Парис-Нантэррийн Их сургуулийн түүхийн багш, Оксфордын Их сургуулийн судлаач хатагтай Мари Фэйвриг хүлээн авч уулзаж, түүний англи хэлнээ хэвлүүлсэн “The Horde. How the Mongols changed the World” (Harvard University Press, 2021) ном болон Чингис хааны үеийг судалсан судалгаа, бүтээлийг францын хэвлэлийн газрууд, олон нийтийн зүгээс сонирхох хандлага нэмэгдэж буй талаар харилцан ярилцжээ.

Судлаач Мари Фэйври Нант хотын түүхийн музейн гаргахаар төлөвлөөд буй Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төсөл дээр хамтран ажиллаж буй бөгөөд Чингисийн Эзэнт гүрний цаг хугацаанд хамаарах чиглэлээр идэвхтэй судалж буйгаа тэмдэглэв.

Элчин сайд А.Баттөр Их Эзэн Чингис хааны тухай болон Монгол Улсын талаарх Франц дахь монгол судлаачдын ном, бүтээл арвижиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, Нант хотын түүхийн музейн үзэсгэлэнгийн төсөл, түүнчлэн Монгол Улсын Дипломат академийн санаачлага болох “Чингис судлалд холбогдох 1000 номын сан буюу “Алтан цуглуулбар-999” төслийг дэмжихэд үргэлжлүүлэн холбоотой ажиллахаар тохирсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top