Монгол улсын Засгийн газраас ард иргэдээ вакцинжуулж буй БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн BBIBP Вероцелл вакциныг ДЭМБ яаралтай журмаар бүртгэн авлаа.
Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Sinopharm COVID-19 вакциныг яаралтай горимд хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад бүртгэлээ. Уг вакциныг China National Biotec Group (CNBG)-н Бээжингийн биологийн бүтээгдэхүүний институт үйлдвэрлэж байна.
Уг вакцины хадгалалтын нөхцөл энгийн бөгөөд гадна талдаа хадгалалтын горим алдагдаж халсан тохиолдолд өнгө нь хувирдаг илрүүлэгч наалттай анхны вакцин гэдгээрээ онцлог юм байна. Туршилт бүх насны ангилалд хийгдэж 79% үр дүнтэй гэж дүгнэжээ.
Монгол Улсын Засгийн газар хүн амаа дархлаажуулах зорилтын хүрээнд Веросэлл вакциныг БНХАУ–ын хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 300,000 тун, арилжааны шугамаар 2,334,400 тун хүлээн авсан билээ. Энэ тавдугаар сард мөн арилжааны шугамаар 1,665,600 тун Веросэлл вакциныг татан авахаар төлөвлөж байна.
Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэдийн 92% орон нутгийн иргэдийн 55% нэгдүгээр тундаа хамрагджээ.
Сэтгэгдэл ( 1 )
sinopharm bol vaccine bish zugeerel uvchin namdaagch taria