Гашуунсухайт боомтоор 75 автомашин нэвтэрчээ

2021 оны 05 сарын 08

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор өчигдөр өчигдөр /2021.05.0/ 75 автомашин нэвтэрчээ.

Гашуунсухайт боомтын "гарах" хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн 50 автомашин, зэсийн баяжмал тээврийн 16 автомашин, бараа материал тээврийн 9 автомашин; "орох" хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн 50 автомашин, зэсийн баяжмал тээврийн 16 автомашин, бараа материал тээврийн 9 автомашин тус тус нэвтэрсэн байна. БНХАУ руу 7 автобусаар 209 жолооч PCR шинжилгээнд гарч 207 жолооч хамрагдсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний bar code уншаагүй гэсэн шалтгаанаар 2 жолооч шинжилгээнд хамрагдалгүй буцсан байна. Бараа материалын 1 машиныг БНХАУ-ын орох чиглэлийн хил хяналтын байгууллагууд тарсан гэсэн шалтгаанаар буцаажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top