Халдвар авсан иргэд 21 хоногийн дараа вакцинд хамрагдана

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 09

ЭМЯ-наас өдөр бүр өгдөг ээлжит мэдээллээ танилцуулж байна. 

КОВИД-19 халдвар авахаас өмнө вакцин хийлгээгүй иргэд батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа вакцинд хамрагдах боломжтой. Хоёрдугаар тундаа тухайн вакцины зааврын дагуу хамрагдана.

КОВИД-19 халдвар авахаас өмнө нэгдүгээр тунгаа хийлгэсэн байвал батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа дахин вакцинд хамрагдана. Харин хоёр тунгаа хийлгээд халдвар авсан иргэд дахин вакцинд хамрагдахгүй юм байна.  

Эдгэрч гараад одоо болтол вакцинд хамрагдаагүй бол та яг одоо очоод вакциндаа хамрагдаарай.  

Сүүлийн 24 цагт 804 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсад батлагдсан тохиолдол 44820 болж байна. Үүний 793 дотоодын халдвар, эмнэлгээс шалтгаалах халдвар 7, Энэтхэг улсаас ирсэн иргэдээс буюу зөөврөөр 4 халдвар бүртгэгджээ. Мөн 1389 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

Дээрх шинэ тохиолдол нь Улаанбаатар хотод 737, 56 тохиолдол байна. Сүүлийн 24 цагт хоёр нас баралт бүртгэгдсэн. Тодруудбал, 69 настай эрэгтэй, 89 настай эмэгтэй нэн хүнд хэлбэрээр нас баржээ.  

Эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдийн 2826 нь хөнгөн, 1530 нь хүндэвтэр, 499 нь хүнд, 113 нь маш хүнд байдалтай байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.69.252.134) 2021 оны 05 сарын 09

Халдвар авсан хүмүүс вакцин хийлгэсэнээс илүү дархлаа тогтсон байхад 21 хоногт вакцинд хамрагд гээд юу солиороод байгаа вм бэ.

0  |  0
Top