Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хийж байна. /2021.05.09/
Сүүлийн 24 цагт 804 хүнээс ковидын халдвар илэрч, хоёр хүн уг вирусний хүнд хэлбэрийн өвчлөлийн улмаас нас баржээ. Монгол Улсад батлагдсан тохиолдол 44.820 болж байна. Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлуудын 793 нь дотоодын халдвар, эмнэлгээс шалтгаалах халдвар 7, Энэтхэг улсаас ирсэн иргэдээс буюу зөөврөөр 4 халдвар бүртгэгджээ. Мөн 1389 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Сүүлийн 24 цагт 69 настай эрэгтэй, 89 настай эмэгтэй коронавирусний нэн хүнд хэлбэрээр нас баржээ.
Эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдийн 2826 нь хөнгөн, 1530 нь хүндэвтэр, 499 нь хүнд, 113 нь маш хүнд байдалтай байна.
Өнөөдрийн хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсад коронавирусний дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш дөрвөн удаа хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд халдварын тархалтыг илэрхийлэх тархвар зүйн муруй байнга өсөлттэй байсан. Харин сүүлийн долоо хоногийн байдлаар тархвар зүйн муруй буурах хандлагатай байна. Үүнд, хөл хорио болон вакцинжуулалт нөлөөлж байна гэж үзэж байгаа. Манайд халдварын тохиолдол буурч байгаа ч тайвшрах болоогүй. Дэлхийн бусад улс орнуудад халдварын гурав, дөрөв дэх давлагаа үүсэж байна. Бидний гол зорилгоо иргэдээ хурдан вакцинжуулалтад хамруулах юм.
Нийслэлийн иргэдийг зургаадугаар сарын 1-н гэхэд вакцины хоёрдугаар тунд бүрэн хамруулна. Орон нутгийн иргэдийг долоодугаар сарын 1-н гэхэд вакцины хоёрдугаар тунд бүрэн хамруулах зорилттой ажиллаж байна гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )