Монгол цэргүүд ёслолын жагсаалд оролцлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 09

Монгол Улсын Зэвсэгт хүчний 75 цэргийн алба хаагчид ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод зохион байгуулагдсан Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцлоо.

Цэргийн ёслолын жагсаалд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэм, тус командлалын Материал, хангалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Батзориг, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ нар удирджээ.

Монгол Улсын цэргийн алба хаагчид нь ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн урилгаар оролцож байгаа бөгөөд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийнхнаас бүрдсэн тус бүрэлдэхүүнийг ахмад Б.Банзрагч командлан алхлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд 2015, 2020 онд буюу Аугаа  их Эх орны дайны ялалтын 70, 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож, ОХУ-ын Москва хотын төв талбайд монгол цэргийн сүр хүч, цог золбоог олон улсад сурталчлан таниулж чадсан билээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Duger(162.158.62.201) 2021 оны 05 сарын 09

Gangnam iin hed ochson bgaan bna hehe gangnamdah vii dee hehe \nOrosuudad zoduulna shd

0  |  0
бэлтгэл муу бна.(162.158.166.55) 2021 оны 05 сарын 09

Яарс яарс алхаатай монгол цэрэг мину .Оросын жагсаалын бүсгүйчүүл ямар байсныг дөнгөж харчихаад өөрийнхөө эрсийг шинжив.Бэлтгэл сайн хий 50см дээш хөл гарахгүй бол олон улсад бүү яв.

0  |  0
бэлтгэл муу бна.(172.68.144.11) 2021 оны 05 сарын 09

Яарс яарс алхаатай монгол цэрэг мину .Оросын жагсаалын бүсгүйчүүл ямар байсныг дөнгөж харчихаад өөрийнхөө эрсийг шинжив.Бэлтгэл сайн хий 50см дээш хөл гарахгүй бол олон улсад бүү яв.

0  |  0
Зочин(162.158.166.55) 2021 оны 05 сарын 09

Юу вэ? Аж ахуйн салааны цэрэг ингэж жагсаж явдаг байв.

2  |  0
зочин(172.69.252.142) 2021 оны 05 сарын 09

Цэрэгжил ,гэж ,даанч дээ. БНСАУ-ын эмэгтэй уэргүүдээс дор байх юм аа. Алив юманд ингэж ханддаг буруу.

2  |  1
Top