Усны ослоос 3 настай хүүхдийг ээжийнх нь хамт аварчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 09


Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Өнөр" амралтын газрын урд голд Ланд-100 маркийн автомашин усанд живж, дотор нь хоёр иргэн гацаж, усанд осолдох нөхцөл байдал үүссэн тухай дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан аврах бүлгийн 9 албан хаагч ослын газар ажиллажээ.

Ослын газар очиход 37 настай иргэн Г, 3 настай Э нар машинд гацсан, эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж, хоёр иргэнийг аварлаа гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uuu(162.158.165.216) 2021 оны 05 сарын 09

Sogtuu hvvhen yawjil de ervvl hvn iim yumruu orhuu

0  |  0
Top