Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.05.10, 11:00 цаг)
Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 639 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 45.459 боллоо. Мөн хугацаанд ковидын маш хүнд хэлбэрийн улмаас 8 хүн нас баржээ.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар ковидын шалтгаант нас баралт 170 бүртгэгдээд байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Сүүлийн 24 цагт 1287 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 32.660 боллоо. Эмнэлгээс 433 хүн бүрэн эдгэрсэн гэсэн эмчийн бичигтэй гарч байгаа бол гэрийн хяналтаас 854 хүн эдгэрч, бүрэн эдгэрсэн эмчийн бичигтэй гарч байна.
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд
Эмнэлгүүдэд нийтдээ 4800 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Харин гэрийн ажиглалт хяналтад хөнгөн хэлбэрийн 5944 хүн байна. Тандалт, судалгаа үргэлжилж байгаа 1864 хүн дээр эрүүл мэндийн салбарынхан эмнэлэгт хүргэх үү, гэрт нь үлдээх үү гэдэг ажиглалтыг хийж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )