Уснаас 21 настай эрэгтэйг 2 сартай хүүхдийн хамт аварлаа

2021 оны 05 сарын 10

Багануур дүүргийн 4-р хороо Ахмадын амралтын хойно Хэрлэн голд Субару маркын авто машин живж байна гэсэн дуудлага өнөөдөр /2021.05.10/ дүүргийн Онцгой байдлын хэлтэст 13:15 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн аврах бүрэлдэхүүн хүрэлцэн очиход Субару маркын авто машин живсэн байдалтай байжээ. Аврах ажиллагааг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж машинд байсан 21 настай эрэгтэй, 2 сартай эрэгтэй хүүхдийн амь насыг нь авран хамгаалж ажиллалаа. Түүнчлэн автомашиныг голоос гаргаж аюулгүй газар байрлууллаа гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.27.196) 2021 оны 05 сарын 11

Машинтайгаа ус руу орчдог галзуу юмуу эсүл согтуу юмуу

2  |  0
(122.201.24.123) 2021 оны 05 сарын 10

ХҮМҮҮС чинь амралтаас согтуу гараад байна уу?

1  |  0
Top