Epoch Times: "Синовак" хэрэглэсэн орнуудад өвчлөл нэмэгдсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

Нью-Йоркод төвтэй “Epoch Times” агентлагийн сурвалжлагч Эва Жаогийн "Синовак вакцин хэрэглэсэн улс орнуудад өвчлөл нэмэгдсэн” гарчигтай нийтлэл дэлхий дахины анхаарлыг ихээхэн татаж байна.  

Хонконгод вакцин хийлгэсний дараа нас барсан анхны тохиолдол өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд бүртгэгдсэн бөгөөд гуравдугаар сарын 28 гэхэд буюу ердөө ганцхан сарын дотор 55-80 насны 13 хүн вакцин хийлгэснийхээ дараа нас барсан байна.

Тэдгээрийн 11 нь синовак вакцин хийлгэсэн бол үлдсэн хоёр нь “Pfizer / BioNTech”-ийн вакцин тариулсан байжээ.

Түүнчлэн гуравдугаар сарын 20-нд синовак вакцин хийлгэснийхээ маргааш нь 80 настай хөгшин эмэгтэй гэртээ нас барсан боловч Хонконгийн Эрүүл мэндийн газар энэ талаар олон нийтэд мэдээлээгүй өнгөрчээ. Герман Улсад гуравдугаар сарын 29-ний байдлаар 2.7 сая гаруй хүн “AstraZeneca”-гийн вакцинд хамрагдсанаас 31 хүнд цус өтгөрөх шинж тэмдэг илэрч, есөн хүн нас барсан.

Тиймээс тус улсын Засгийн газар 60-аас доош насны хүмүүст  “AstraZeneca”-гийн вакцин тарихыг зогсоосон. Гуравдугаар сарын 29-нд Канад Улсад вакцин хийлгэсэн хүмүүст цус бүлэгнэх шинж тэмдэг илэрсэн тул 55-аас доош насны хүмүүст “AstraZeneca” вакциныг хийхийг хориглосон. Харин Хонконгод сард дунджаар 450 орчим мянган хүн синовак вакцин хийлгэж, вакцин хийлгэсэнийхээ дараа 11 нь нас барсан боловч уг вакцины хэрэглээг зогсоогоогүй хэвээр байна. Энэ нь олон нийтийн түгшүүрийг төрүүлээд байгаа ч дэлхий даяар "Синовак" вакцины хэрэглээ өссөөр байгаа юм.

Чили Улс өнгөрсөн хоёрдугаар сард бараг есөн сая тун синовак вакцинаар ард иргэдээ вакцинжуулсан бөгөөд 100 хүнд дунджаар 47 тун ногдож байгаа нь Өмнөд Америкт вакцинжуулалтаараа тэргүүлж байгаа үзүүлэлт. Гэсэн ч Чилид бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо буурах бус харин ч эсрэгээрээ өсөж, гуравдугаар сарын 26-нд  7626 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь томоохон хотуудад дахин хөл хорио тогтоохоос өөр аргагүйд хүргэжээ.

урк Улс синовак вакциныг нэгдүгээр сарын  дунд үеэс эхлэн ард иргэддээ хийж эхэлсэн бөгөөд дор хаяж найман сая хүнийг вакцинжуулсан нь хүн амын 10 гаруй хувийг эзэлж байна. Гэвч тус улсад халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Тухайлбал, гуравдугаар сарын 30-нд 37.303 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Түүнчлэн хоёрдугаар сарын эхэн үеэс Хятадын вакциныг хэрэглэж эхэлсэн Пакистан Улсад цар тахлын гурав дахь давалгаа эхэлсэн бөгөөд сүүлийн үед халдварын дэгдэлт хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Пакистаны Ерөнхийлөгч Ариф Алви гуравдугаар сарын 29-нд Хятадын үйлдвэрлэсэн вакциныг хийлгэсэн ч халдвар авсан билээ. “Армийн судалгааны хүрээлэн”-гийн вирус судлаач Лин Сяоксу Хятадын Коммунист нам өнгөрсөн хоёрдугаар сард эх газарт 20 сая хүн "Синовак" вакцинд хамрагдсан гэж мэдэгдсэн ч үр дүнгийн талаар мэдээлээгүй талаар онцолжээ.

Хятадын "Sinovac Biotech” болон  “National Pharmaceutical Group Corp” компанийн үйлдвэрлэсэн вакцинуудыг хэрэглэж буй орнууд ч гэсэн вакцины үр нөлөөний талаар төдийлөн мэдээлэхгүй байгаа юм.

Европын вирус судлаач, Швейцарийн Бионтех компанийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Донг Юхонг хэлэхдээ, академик талаас нь авч үзвэл "Синовак"-ийн талаар эргэлзээтэй зүйл олон байна гэжээ. 

“Epoch Times" сонин вакцинжуулалтын хурдыг түргэсгэхийн тулд хүмүүсийг албадсан болохыг харуулсан баримт бичгийг олон нийтэд дэлгэсэн. Дэлхийн олон оронд “COVID-19” халдварын тохиолдлын тоо буурч байгаа боловч дэлхий дахин цар тахлаас ангижрах болоогүй байгааг олон улсын халдварын үзүүлэлтүүд харуулж байгаа юм. Британид анх илэрсэн мутаци  дэлхийн 142 улс орон газар нутагт илэрсэн нь өмнөх долоо хоногоос гурван орноор нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Мөн Өмнөд Африкт анх бүртгэгдсэн мутац 97 улс газар нутагт бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 10 улсаар, Бразилд анх илэрсэн хувилбар таван улс газар нутагт илэрсэн нь өмнөхөөс гурван улсаар тус тус нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.

ДЭМБ эдгээр гурван хувилбар маш хурдтай тархдаг, вирустэй тэмцэгч эсрэг биеийн үйлчлэлийг бууруулдаг учраас “санаа зовоосон мутац” гэсэн ангилалд оруулж, маш нарийн хянаж байгаа юм байна. Мөн тус байгууллага Энэтхэгт бүртгэгдсэн хавсарсан мутацийг “маш сонирхолтой хувилбар” гэсэн ангилалд оруулжээ. Энэтхэг хувилбар өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагийн байдлаар 17 улсад тархсаныг ДЭМБ-аас мэдээлж байсан. Энэтхэгт нэг долоо хоногт бүртгэгдсэн халдварт тохиолдлын тоо дэлхий даяар бүртгэгдсэн тохиолдлын 46 хувь, нас барсан тохиолдлын 25 орчим хувийг эзэлж байгааг мөн ДЭМБ-аас мэдээлсэн.

Түүнчлэн тус байгууллагын тайлан мэдээгээр Азийн бүс нутагт цар тахлын улмаас нас баралт өмнөх долоо хоногоос 48 хувиар өсчээ. Энэ нь цар тахал Балба, Шри Ланкад хурдан тархаж байгаатай холбоотой юм байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүчил(103.57.93.224) 2021 оны 05 сарын 17

Цус өтгөрүүлж байвал хор ихтэй хүчлийн гаралтай гэсэн үг

0  |  0
уок тар(66.181.189.181) 2021 оны 05 сарын 14

za manaihtai hamt hiilgej bgaa 40 ulsaa har l daa. ter ulsuudtai baritsaj bwal hohi ni. dandaa yduu buurai hytadad daraa ni gomdol gargaj chadahgui ulsuud shuu dee. vaccin surug nuluu bgaa shuu dee teriigee eruul mendiin yam huleen zuwshuuruhgui bga ni gutamshig ymaa. ene barag delhiin tuuhend 2,5 say hund nas baralt vaccinii nuluuguur 0 gj bichihlgdeh hemjeend hurlee.

0  |  0
ЗОЧИН(64.119.16.49) 2022 оны 08 сарын 29

УНГАР УЛС Л ЛАВ ЭНЭ ВАКЦИН ТАРИУЛСНААР ӨВЧЛӨЛ ЭРС БУУРСАН. ҮҮНИЙГ ТАРИУЛСАН НЬ ЗОЛ БОЛЛОО ГЭЖ.

0  |  2
Zochin(64.119.19.194) 2021 оны 05 сарын 13

Ard irredeemable meregjiliin khumuus ni medeellee saikhan oilguulaad uguurui . Khun bur emch bish shuudee . Bitgii kharaad eruuguurui . Mongolchuud Daan eruul enkhiig eruue .

0  |  0
Жонхуун сэтгэлгээ(103.212.118.40) 2021 оны 05 сарын 14

Манайд хятадын вакцин хийлгээд л байгаа.Юунаас болоод өвчлөл сүүлийн 4-:5 өдөр дараалан буураад л байна одоо юунаас болоод бураад байгаа юм бол?Оны эхнээс л Америк тэргүүтэй улс вакцинуур тогтололт хийж байгаа гээд бас бичих. бүү мэд ээ

0  |  1
Зочин(202.21.107.74) 2021 оны 05 сарын 14

Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг нь ойлгохоо байлаа. Хятад вакцин яг ямар үйлчилгээ үзүүлэхийг цаг хугацаа л харуулах байх даа.

2  |  0
З(139.5.219.207) 2021 оны 05 сарын 14

Синовак. Синофарм нь 2 өөр компани. Монголд Синофарм үйлдвэрийн ВEРОЦEЛЛ НЭРТЭЙ ВАКЦИН ТАРЬСАН. ЭНЭ НЬ ЗӨВШӨӨРӨГДСӨН НЬ.Синовак үйлдвэрийнх нь зөвшөөрөгдөөгүй байгаа. Ялгаж уншаарай

9  |  2
Зочин(66.181.176.36) 2021 оны 05 сарын 13

ДЭМБ синавак вакцин бүртгээгүй синафармийг бүртгэсэн

1  |  0
үнэн(66.181.191.105) 2021 оны 05 сарын 14

Африкийн болон Азийн арчаа муутай тэнэг гентэй ядуу улсуудад вакцин олдохгүй хэцүү болж ДЭМБ-н нэр хүнд унах болсон тул яаралтай горимоор Ази Африкт Хятад вакцин хэрэглэхийг зөвшөөрсөн ббгөөд гарах үр дагаварыг нь мэдэх хүн дэлхий дээр байхгүй. Ямарч гэсэн Хятад вакцин тарих тусам яхолдвар эрс нэмэгдэж байгаа нь тогтоогдсон нь л үнэн юмдаг

1  |  0
zochin(202.9.46.99) 2021 оны 05 сарын 13

Delxiin eryyl mendiin baiguullaga byrtgej avsan vakcin biz dee

1  |  0
Top