Газын зурвасаас Израил руу 10 цагийн турш пуужингаар довтолжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

Израилийн арми Газын зурвасын зүгээс тус улсын нутаг дэвсгэр рүү 10 цагийн турш зогсолгүй пуужингаар довтолсон гэж мэдэгджээ.

“18:00 цагаас эхлэн террористууд Газын зурвасаас Израилийн иргэд рүү пуужин харвасан” гэж Израилийн армийн Twitter хуудсанд өгүүлжээ.

Израилийн арми үүнийхээ өмнө Газын зурвасаас тус улсын нутаг дэвсгэр рүү ойролцоогоор 150 пуужин харвасны хэдэн арвыг нь зогсоосон гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл Израилын армийн нисэх онгоцууд өнөө өглөөнөөс /2021.05.11/ Газын зурвасын хэд хэдэн хот дээр пуужин хаясан талаар Палестины радиогоор мэдээлжээ. Израилийн армийн гол бай нь хот суурингуудын захиргааны барилга байгууламжууд гэнэ.

Палестины хэт даврагчид Газын зурвасаас 150 орчим пуужин харвасны хариуд Израил тэдний гол байгууламжуудад цохилт өгч эхэлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top