Айлын хашаанаас олдсон БАЙЛДААНЫ ОНГОЦНЫ бөмбөгийг аюулгүй болголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хороон дахь айлын хашаанд байлдааны зориулалтай бөмбөг байна гэх мэдээлэл 2021.05.02-ны өдөр Цагдаагийн хэлтэст иржээ. Дуудлагын дагуу тухайн газрыг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган, өнөөдөр Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн 6 хүний бүрэлдэхүүнтэй устгалын бүлэг айлын хашаанаас бөмбөгийг тээвэрлэн, суурин газраас 5 км орчим зайд гарган устгах ажлыг зохион байгуулж, аюулгүй болголоо.

Тус бөмбөг нь ПАБ-150 загварын байлдааны зориулалтай нисэх онгоцны бөмбөг бөгөөд бөмбөгний хөнөөлийн радиус (тойргийн хэмжээ) нь 1 км буюу тухайн бөмбөг олдсон 2 дугаар хорооны хэсгийг бүрэн устгах хэмжээний чадвартай байсан байна.
 

Цаашид байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл болон байрлалын талаарх мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж өөрийн болон иргэдийн амь нас, аюулгүй байлыг хангах талаар хүн бүхэн анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.121.227) 2021 оны 05 сарын 11

Сапёрууддаа баярлалаа.

0  |  0
Зочин(103.229.121.227) 2021 оны 05 сарын 11

Цохилуур дээр нь лантуудаад, тасдагчаар хяргасан бол ... дуусаа. Гудмаараа тэнгэрт. Онцгойгынхондоо баярлалаа.

0  |  0
Top