Өнгөрсөн хоногт найман аймагт халдвар нэмж бүртгэгдлээ

2021 оны 05 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.12, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт 10.000 орчим шинжилгээ хийхэд коронавируст халдварын 512 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 46.448 болж байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт-464 (Нийт-40.830)
  • Орон нутагт-48 (Нийт-4926)
  • Эмнэлгээс шалтгаалах-0 (Нийт-137)
  • Зөөвөрлөгдсөн-0 (Нийт-507)

ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Дархан-Уул+0, (Нийт-694)
  • Эрдэнэт+ 5, (Нийт-554)
  • Баян-Өлгийн +0, (Нийт-9)
  • Увс+3, (Нийт-41)
  • Ховд+0, (Нийт-245)
  • Хөвсгөл+0, (Нийт-74)
  • Завхан+7, (Нийт-441)
  • Булган+0, (Нийт-101)
  • Архангай+0, (Нийт-313)
  • Баянхонгор+0, (Нийт-85)
  • Говь-Алтай+11, (Нийт-218)
  • Өвөрхангай+11, (Нийт-329)
  • Сэлэнгэ+7, (Нийт-467)
  • Төв+3, (Нийт-881
  • Хэнтий+1, (Нийт-73)
  • Говьсүмбэр+0, (Нийт-50)
  • Дундговь+0, (Нийт-55)
  • Дорнод+0, (Нийт-47)
  • Сүхбаатар+0, (Нийт-183)
  • Дорноговь+0, (Нийт-66)

Мөн хугацаанд ковидын маш хүнд хэлбэрийн улмаас таван хүн нас барж, улсын хэмжээнд нас баралт 184 боллоо. Харин өнгөрсөн хоногт 1503 хүн эдгэрсэн сайхан мэдээ байна. Эдгээрээс эмнэлгээс 397 хүн бүрэн эдгэрсэн, гэрийн хяналтаас 1106 хүн эдгэрсэн байна. Ингээд нийт эдгэрсэн хүний тоо 35.733 боллоо.

Одоогоор эмнэлэг 4806 хүн эмчлүүлж байна. Үүнээс:

  • Хөнгөн-2631 (54.7%)
  • Хүндэвтэр-1506 (31.3%)
  • Хүнд-548 (11.4%)
  • Маш хүнд-121 (2.5%)

Эдгээр хүмүүсээс гадна гэрийн ажиглалт, хяналтад 4917 хүн эмчилгээ үйлчилгээ авч байна. Мөн тандалт судалгаа үргэлжилж байгаа 787 хүн байна.

 

Top