Б.Буянтогтох: Вакцин тариулаад, гэртээ очоод нас барсан тохиолдол бий

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдол гарсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч буйтай холбогдуулан ЭМЯ-наас тайлбар өглөө. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох энэ талаар "Вакцин тариулахад туйлын эсрэг заалт гэж байдаг. Биологийн идэвхтэй бодис дээр ч эсрэг заалт байдаг. Тухайн бодисонд орж байгаа орцонд сонгомлоор харшилдаг заалттай хүмүүс бий. Энэ бол туйлын эсрэг заалт юм. Тухайлбал, жирэмсэн, хөхүүл хүн болгоомжтой гэх мэт заалтууд бүхий л эм дээр байдаг. Аливаа химийн бодис, эмийн бодисыг тариулахад илрэх гаж нөлөө гэж бий. Тэрхүү гаж нөлөө нь тариулах явцад, эсвэл түүнээс цааш 30 минут, ялангуяа эхний 15 минутад илэрдэг. Тийм учраас вакцин хийлгэсэн иргэдийг 30 минут хүлээлгэж, ажиглаад явуулж байгаа. Үүнээс хойш тохиолдож байгаа эмнэлзүйн шинжийг шууд вакцинтай холбоотой гэж тайлбарлах нь хэцүү. Вакцин тариулсны дараа гэнэтийн зовиуртай давхцал байхыг үгүйсгэхгүй. Хэвлэл болон сошиал сүлжээнд явж байгаа мэдээллийг шууд вакцинтай холбон тайлбарлахад эрт байна. Дараагийн шинжилгээ бүрэн гүйцэд хийгдэж, хариу нь гарах ёстой. ЭМЯ-нд урвал хүндрэлийн баг ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл вакцин тариулах агшинд болон 30 минутын дотор хүндрэл гарсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа. Вакцин тариулсны дараа буюу гэртээ очоод нас барсан тохиолдол бол гарсан. Гэхдээ шууд вакцинтай холбон тайлбарлах боломжгүй. Ийм байх шинжлэх ухааны магадлал ч бага юм" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дарь(66.181.161.34) 2021 оны 05 сарын 14

Вакцины дараа хоёр долоо орчим хоногийн дараагийн нас баралтыг вакцинтай холбож байхад тэр өдөртөө нас баралтыг яагаад холбоогүй гэж байна вэ? Мэндлэг сулынх уу? Эрүүл хүн л тариулж байгаа биз дээ. харин вакцин яаж үйлчлэв гэдгийг судлах ёстой.

3  |  0
Зочин(202.21.107.74) 2021 оны 05 сарын 14

Өөрөө сайн дураараа хийлгэсэн юм болов уу, эсвэл албадан хийсэн юм болов уу?

1  |  1
Top