Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.05.12) боллоо.
Хуралдаанаар төгсөх сурагчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэв.
Бүх нийтийн монгол хэлбичгийн шалгалтыг 2016 оноос авч эхэлсэн. Гэвч 2020, 2021 оны бүх нийтийн монгол хэлбичгийн буюу үнэ төлбөргүй авдаг шалгалтыг КОВИД-19 халдварын улмаас авахгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэр нь зөвхөн өнгөрсөн жил болон энэ жилийн ЭЕШ-д хамаарах аж.
Мөн 12 дугаар анги төгсөгчдийг энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгав.
Бүртгэлээс үзвэл,
Сэтгэгдэл ( 6 )
Ингээд улс даяар монгол хэл бичгийн хичээл хэрэггүй гэж үзэж байгаа юм байна. Монгол хүнийг шороон түмэн азиудаас ялгадаг монгол хэлийг ТӨР ЗАСАГ нь нийгэмийн үнэлэмжгүй болгож байгаа нь үндэстэний эсрэг гэмт хэрэг. Тэгсэн атлаа орос, англи хэлний шалгалт авч байгаа биз дээ. Өвөр монголчууд монгол бичиг үзэгүй болсонтой хөл нийлүүлж байна ...
zuv zuvsh dee
Монгол бичгийн дүрмийг шинэ дүрэм гэж юм гаргаж будилуулсан боловч үүнийг цэгцлэх талаар ямарч арга хэмжээ аваагүй, одоо харин одоо шалгалтаас хасч байгаа бодлогыг ойлгохгүй бна.
Zuv. Tsag uil yavts uyaldaa holbootoi tuluvluhgui bol huuhed hohirdog.
yaj bgan bol. sursan ch suraagui ch hamaagui gesen uguu.\n
Удахгүй ханз хужаа үсгийн шалгалт авах вий дэ. Хужаа энхамгалан