Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.05.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн амралт эхэлсэн. Энэ долоо хоногт бусад ангийнх нь амарна. Багш нарыг зургаадугаар сарын 1-нээс амрааж эхэлнэ. Төгсөх ангийн сурагчид гурван шалгалт өгдөг. Халдвартай холбогдуулан хичээлийн хоцрогдол үүссэн. Тиймээс элсэлтийн болон улсын шалгалтыг авахгүй. Гэхдээ дүн тавина" гэлээ. 

Түүнчлэн "Засгийн газрын хуралдаанаар монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй байх шийдвэр гаргасан. Төгсөх ангийн сурагчдад зургаадугаар сарын 1-нээс нэг сарын хугацаатай танхимаар давтлага өгөхөөр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар элсэлтийн ерөнхий шалтгалт өгөхөөр бүртгүүлсэн 40420 хүүхэд байна. Эндээс энэ онд төгсөж байгаа сурагчдын 79 хувь нь Элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгэлээ хийсэн. Цаашид Элсэлтийн ерөнхий шалтгалтыг жилд хоёр удаа авдаг болно. Энэ бол 12 дугаар ангийн хүүхдүүдэд маш том боломж юм. Төгсөх ангийн сурагчдыг халдваргүйжүүлэх ажил хийгдэнэ. Эхний ээлжинд багш нарыг нь вакцинд хамруулж байна. Үндсэндээ 18 нас хүрсэн сурагчид вакциндаа хамрагдаж, шалгалтаа өгөх бүрэн боломжтой" гэсэн мэдээлэл өглөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би поп биш(202.21.108.6) 2021 оны 05 сарын 13

Энэ боловсролын сайд нэлээд попордог хүн юм даа. Боловмролынхныг нэг хэсэг самрах нь дээ

0  |  0
Зочин (66.181.186.216) 2021 оны 05 сарын 13

Хужаак Монгол хүүхдүүдийг шалгалт сургалт нэрийн доор 9омби болгох гээд байнө. Үай үавсараар нь газар шаах гээд муу хужаак андуураад байгаарай.

0  |  0
Top