ДЭМБ-ын Ерөнхий захирал ковидын вакцин хийлгэжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэжээ.

Тэрбээр “Өнөөдөр Женевийн их сургуулийн эмнэлэгт COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэх миний ээлж ирлээ. Вакцинууд хүний амийг авардаг. Вакциныг аль болох хурдан бүх улсад хүргэх нь маш чухал” гэж Twitter хуудсандаа бичжээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал вакцин хүрсэн орнуудын иргэдэд хандан вакцинаа хийлгэхийг уриалсан байна.

ДЭМБ-ын мэдээлснээр вакцингүй байгаа орнуудын дийлэнх нь Африкийн улсууд аж.

ДЭМБ-аас өмнө нь дэлхий дахинд коронавирусний халдварын тохиолдол долоо хоногийн дотор 4 хувиар буурсан гэж мэдээлсэн юм. COVID-19-ийн шинэ тохиолдол болон нас баралтын тоо бага зэрэг буурсан ч өвчлөл, нас баралтын тоо өндөр хэвээр байгаа аж.

Дэлхий дахинд нийт халдварын тоо 160 саяд хүрсэн бол нас баралт 3.32 сая болж нэмэгджээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.87) 2021 оны 05 сарын 13

Tiim bn

1  |  0
Badarch taxar(192.82.90.88) 2021 оны 05 сарын 13

Ene balai chini hashirlaad odo boltol hiilgvvleegvi bsan yumu

2  |  0
Top