Улаанбаатар хотод өнөөдөр /2021.05.13/ суурин 38 цэгт, явуулын 10 автобусаар 86 багийн 599 эмч, ажилтан ажиллаж, 10,345 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар I тунд 3709, II тунд 1868, нийт 5577 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 93.9 хувь буюу 895.137 нь I тунд, 51.6 хувь буюу 491.877 нь II тунд хамрагдаад байна.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДҮҮРЭГ ТУС БҮРЭЭР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 0 )