Өнгөрсөн хоногт 1548 эдгэрч, эмнэлэгт 4528 хүн эмчлэгдэж байна

2021 оны 05 сарын 13

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.13, 11:00 цаг)


 

Сүүлийн 24 цагт 1548 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд ковидоор өвчилж, эдгэрсэн хүний тоо 37.281 болж байна.

Харин Улаанбаатарын 30 гаруй эмнэлэгт, орон нутгийн 20 орчим эмнэлэгт тавдугаар сарын 12-ны 23:59 цагийн байдлаар 4525 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс:

  • Хөнгөн-2444 (54%)
  • Хүндэвтэр-1451 (32.1%)
  • Хүнд-514 (11.4%)
  • Маш хүнд-116 (2.6%)

Харин гэрийн хяналтад 4349 хүн байна. Өнгөрсөн 24 цагт гэрийн хяналтад 353 хүн шилжсэн байна. Мөн эрүүл мэндийн байгууллагынхан 664 хүн дээр гэрт нь байлгах уу, эмнэлэгт шилжүүлэх үү гэдэг тандалт судалгааг хийж байна.


Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 585 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 47.033 болж байна. Мөн хугацаанд ковидын маш хүнд хэлбэрийн улмаас есөн хүн нас барж, улсын хэмжээнд нас баралт 193 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Эмнэлгээс шалтгаалах - 0 (137)
  • Зөөвөрлөгдсөн-1 (508) Дөрөвдүгээр сарын 26-нд БНЭУ-аас ирсэн иргэний давтан шинжилгээнээс илэрлээ.
  • Улаанбаатарт - 478 (41.308)
  • Орон нутагт - 106 (5.032)

ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Дархан-Уул+2, (Нийт-696)
  • Эрдэнэт+ 8, (Нийт-562)
  • Баян-Өлгийн +0, (Нийт-9)
  • Увс+1, (Нийт-42)
  • Ховд+1, (Нийт-246)
  • Хөвсгөл+0, (Нийт-74)
  • Завхан+32, (Нийт-473)
  • Булган+0, (Нийт-101)
  • Архангай+0, (Нийт-313)
  • Баянхонгор+0, (Нийт-85)
  • Говь-Алтай+8, (Нийт-226)
  • Өвөрхангай+9, (Нийт-338)
  • Сэлэнгэ+5, (Нийт-472)
  • Төв+33, (Нийт-9140
  • Хэнтий+0, (Нийт-73)
  • Говьсүмбэр+0, (Нийт-50)
  • Дундговь+0, (Нийт-55)
  • Дорнод+0, (Нийт-47)
  • Сүхбаатар+4, (Нийт-187)
  • Дорноговь+3, (Нийт-69)
Top