Өнгөрсөн шөнө автомашинтайгаа усанд живж байсан дөрвөн иргэнийг аврагчид авран хамгаалсан байна.
Тодруулбал, БЗД-ийн 11-р хороо, Баянзүрхийн гүүрнээс Хар хошуу орох замд "Туул голд согтуу иргэд автомашинтайгаа усанд урсаж байна" гэх дуудлагаар 01:42 цагт Аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ослын газар хүрэлцэн очиход 30-31 настай, эрэгтэй Т, Б, М, 28 настай, эмэгтэй Т нар ....42 УНН улсын дугаартай Toyota Sai загварын автомашинтай эх голынхоо дунд хойд талд автомашинтайгаа живж байсныг завь, аврах олс ашиглан амь насыг нь аварч, иргэн Т-гийн аав болох иргэн Ж.Г-д хүлээлгэн өгчээ.
Усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
Сэтгэгдэл ( 2 )
Согтуугаар машин жолоодож хүн алах боломж олгосон юм байна.
өглөө болтол байлгаад хашраахгүй тэр дуудлага энэ тэр гээл улсын мөнгө ш дээ гарсан зардлыг төлүүлдэг үү