Бид ч энэ их эрх чөлөөг зовлон мэт л бодож явдаг байж. Эргээд бодоход, маскгүйгээр цээж дүүрэн амьсгалах нь жаргал ховор цагийн жаргал юм уу даа. “Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай. Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон ч бас амттай” хэмээн яруу найрагч Р.Чойном шүлэглэн үлдээсэн байдаг.
Хүн төрөлхтний түүхэнд дэгдээд, намжиж ирсэн цар тахлууд жаргал элбэг үеийн зовлон. Энэ ертөнц дээр хувьсан өөрчлөгдөж байдаг амьд организм байгаа цагт цаашид хэдэн ч удаа олныг хамарсан цар тахал дэгдэхийг үгүйсгэхгүй. Харин тэр зовлон бэрхшээлийг хэрхэн гэтлэх нь улс үндэстний эв нэгдлийн сорилт. Яг өнөөдрийн ковид-19 цар тахал үүний нэгээхэн хэсэг. Дэлгэр монголын ард түмний хөгжлийн замд учраад буй нэг даваа. уул өндөр байх тусмаа уулчдаас багийн ажиллагаа шаарддагтай адил бид энэ цаг үед эвлэлдэж байж давааны ард гарна. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байвал ямар аймар гарз гардгийг нас барагсдын мэдээнээс харж болох юм.
Гэхдээ даваад гарсан цагт цар тахалгүй монголын зун биднийг хүлээж байна. Гаднын жуулчид ирэхээрээ Монголын зуны хөдөөг диваажинтай зүйрлэдэг юм билээ. ододтой тэнгэр, ногоон тал, ой хөвч, цэнгэг нуур усууд... Монгол нутагт урин дулаан цаг ирээд байгаа энэ үед элэг бүтэн хөдөө давхиж байвал яасан сайхан бэ. Монголчууд бүгд өвчний үеийг эрүүл энх даваад, энэ зун хөвсгөл хүртэл түгжирвэл бүр аймар гоё. ковид-гүй бол ч бүхэл бүтэн зун бидний өмнө байна даа.
Сэтгэгдэл ( 10 )
Saihan mongol eh oron mine
97 % ni khamragdaad baigaa saikhan medee sonsloo Odoo bugd eruul baitsgaay
Saikhan kheljee neeree l mongoliin min zun khosgui saikhan boldogdoo
ИРГЭД ВАКЦИНДАА МАШ ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ, 1, 2 ТУНГАА ХИЙЛГЭСЭН БОЛ МАСКАА ТОГТМОЛ ЗҮҮЖ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САХИХЫГ УРИАЛЖ БАЙНА. КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ МОНГОЛЫН ИРГЭН БҮР ХИЧЭЭХ ЁСТОЙ.
Bi Mongoliin irgeneeree baharhaj yavdag shuu gadaadad.Mongol delhiid baildaj yavsan tuuhtei bolohoos olsoj yavsan tuuh baihgui shuu. Mongol saihan oron shuu. Eh ornoo sanaj bnaa.
Saihan zun bolnoo!
Улс орон даяар иргэд вакциндаа маш идэвхтэй хамрагдаж, нэг хоёр тунгаа тариулсан ч маскаа байнга зүүж, онцын шаардлагагүй бол олон хүн цугларсан газар очихгүй, хувийн ариун цэвэр сахилга баттай байж ковидгүй зунтай золгохыг бүх иргэддээ уриалж байна.
Mongold 3 gai bna.1 dekhi ni udamshsan tonyylchid.2 dakhi ni ard tymen ni dain yzeegyi uchir ekh oronj bish bna.3 dakhi ni kheterkhii akhamaduuud ni MAN nam ba AN nam shytedeg uchiraas yr khyykhedyyd ni akhmadaa khyndeleed songyylia buru uguud. Tegekhgyil bol .Mongolchyyd bid malaaraa l delkhiid saikhan ongon bio baigaalaaraal aldarshana.Saikhanch amidarna .Khamgiin tyryynd Khyatadyydiig sem semkhen baga bagaar tsali gargaj khuukh tsuulukhn kheregtei.Delkhii dayaraa Khyatadaas tsaigaa avaad baikhad.Mongoliin tonyylj komuistuud udur byr odoo byr turiin ajilllaa tailandag bolson.

Байгаль талхлагдсан доо монголд тийм юм байхгүй нийгэм бол там ш дээ.