Эрүүл мэндийн салбараас А.Амбасэлмаа тэргүүтэй 30 гавьяат төрнө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 14

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.05.14/ эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулах гэж байна.

Монгол Улсад коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол анх бүртгэгдсэн 2020 оны гуравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүн ардынхаа эрүүл мэндийг цар тахлын халдвараас хамгаалах, эмчлэхэд цаг наргүй зүтгэж буй эрүүл мэндийн салбарын төлөөллүүд төрийн одон медалиар шагнуулах гэж буй нь таатай мэдээ юм.

Тухайлбал, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ч салбар яаманд зөвлөхөөр ажиллан, энэ хүнд цаг үед эрүүл мэндийн салбартаа зүтгэж байгаа А.Амбасэлмаа докторыг Гавьяат эмч цолоор шагнах аж.

Нийтдээ 30 хүнийг Эрүүл мэндийн салбарын гавьяат цолоор шагнах ба тэдний дунд зургаан сувилагч багтжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top