Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.05.14, 11:00 цаг)
Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 515 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 47.548 болж байна. Мөн хугацаанд ковидын маш хүнд хэлбэрийн улмаас 7 хүн нас барж, улсын хэмжээнд нас баралт 200 боллоо.
Батлагдсан тохиолдлыг задалбал
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд
Мөн сүүлийн 24 цагт 1049 хүн эмнэлгээс болон гэрийн ажиглалтаас эдгэрсэн гэсэн эмчийн бичигтэйгээр гарсан байна. Эмнэлгээс 412 хүн гарсан бол гэрийн хяналтаас 637 хүн гарлаа. Ингэснээр улсын хэмжээнд ковидоор өвчилж эдгэрсэн хүний тоо 38.330 болж байна.
Тавдугаар сарын 13-ны 23:59 цагийн байдлаар эмнэлгүүдэд 4434 хүн эмчлэгдэж байна.
Гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн оноштой 4044 хүн байна. Харин тандалт судалгаа үргэлжилж байгаа 519 хүн байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ