Сүүлийн 24 цагт 1049 хүн эдгэрч, 38.330 хүн халдвараас ангижирлаа

2021 оны 05 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.14, 11:00 цаг)


Сүүлийн 24 цагт 1049 хүн эмнэлгээс болон гэрийн ажиглалтаас эдгэрсэн гэсэн эмчийн бичигтэйгээр гарсан байна. Эмнэлгээс 412 хүн гарсан бол гэрийн хяналтаас 637 хүн гарлаа. Ингэснээр улсын хэмжээнд ковидоор өвчилж эдгэрсэн хүний тоо 38.330 болж байна.

Тавдугаар сарын 13-ны 23:59 цагийн байдлаар эмнэлгүүдэд 4434 хүн эмчлүүлж байна. 
 

  • Хөнгөн - 2348 (53%)
  • Хүндэвтэр - 1454 (32.8%)
  • Хүнд - 512 (11.5%)
  • Маш хүнд - 120 (2.7%)

Гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн оноштой 4.044 хүн байна. Харин тандалт судалгаа үргэлжилж байгаа 519 хүн байна.

Сүүлийн 24 цагт 714 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 515 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 47.548 болж байна. Мөн хугацаанд ковидын маш хүнд хэлбэрийн улмаас 7 хүн нас барж, улсын хэмжээнд нас баралт 200 боллоо.

Батлагдсан тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 472 (Нийт-41.780)
  • Орон нутагт - 43 (50.75)

ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Дархан-Уул+2, (Нийт-698)
  • Эрдэнэт+12, (Нийт-574)
  • Баян-Өлгийн +1, (Нийт-10)
  • Увс+1, (Нийт-43)
  • Ховд+0, (Нийт-246)
  • Хөвсгөл+0, (Нийт-74)
  • Завхан+1, (Нийт-474)
  • Булган+1, (Нийт-102)
  • Архангай+0, (Нийт-313)
  • Баянхонгор+0, (Нийт-85)
  • Говь-Алтай+4, (Нийт-230)
  • Өвөрхангай+3, (Нийт-341)
  • Сэлэнгэ+4, (Нийт-476)
  • Төв+11, (Нийт-925)
  • Хэнтий+3, (Нийт-76)
  • Говьсүмбэр+0, (Нийт-50)
  • Дундговь+0, (Нийт-55)
  • Дорнод+0, (Нийт-47)
  • Сүхбаатар+0, (Нийт-187)
  • Дорноговь+0, (Нийт-69)

 

 

Top