Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.05.13) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.
МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
(2021.05.13, 19:00 цагийн байдлаар)
Монгол Улсад дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа. Та бүхнийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг Засгийн газар тавин, Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 21,444 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Улсын хэмжээнд 1-р тунд 1.735.389 (83%) хүн хамрагдсан бол 2-р тунд 637.459 (30%) хүн хамрагдаад байна.
Улаанбаатар хотод
Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,
Дэлхий дахинд 196 улсад дархлаажуулалт явагдаж байгаа бөгөөд дархлаажуулалтад 1.370.301.605 хүн хамрагджээ.
Сэтгэгдэл ( 0 )