Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарт ТҮВШИН ТОГТООХ үзлэг явуулна

2021 оны 05 сарын 14

Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн түвшин тогтоох үзлэг удахгүй эхэлнэ.

Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэгийг удахгүй зохион байгуулж явуулахтай холбоотой комиссын бүрэлдэхүүний хурал өнөөдөр /2021.05.14/ болов.

Үзлэг, шалгалтыг явуулах комиссын даргаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар, нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга нар ажиллаж байгаа юм.

Хурандаа Ш.Гантулга үзлэгийг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд бэлтгэл ажил хангахтай холбоотой үүрэг, чиглэл өгч өгсөн юм. Энэхүү үзлэг, шалгалтыг Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу 2021 оны II, III улиралд багтан багтан Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад явуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top