КОВИД 19 I ОХУ хүүхдэд зориулсан вакцин гаргаж авна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 14

Хүүхдэд коронавирусний вакцин хийх нь эсрэг заалттай байгаа билээ. Зөвхөн АНУ-д л саяхнаас Pfizer компанийн боловсруулсан вакциныг 12-17 насныханд хийхийг зөвшөөрсөн.

Тэгвэл ОХУ-д удахгүй хүүхдэд зориулсан вакцин гарган авч, бага болон өсвөр насныханд хийж эхэлнэ гэж Спутник V вакциныг боловсруулсан Гамалейн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург мэдэгджээ. Вакцины эмнэлзүйн туршилт аль хэдийнэ эхэлсэн байна.

Хүүхдүүдэд эхлээд хамрын дусаалга хэлбэрээр хэрэглэдэг вакцин гаргаж авахаар төлөвлөж байгаа аж. Ийм төрлийн вакциныг хүүхдэд хийхэд илүү хялбар гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хүүхдүүдэд вакцин хийж эхэлбэл хамгийн түрүүнд 12-17 насныханд, дараа нь бага насны хүүхдүүдэд хийх аж.

Насанд хүрэгсэд болон өсвөр, бага насны хүүхдүүдийн вакцины тун өөр өөр байх бөгөөд аль насныханд ямар тунгаар хийхийг тодорхойлох ажил үргэлжилж байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top