ӨВӨРХАНГАЙ: “Эрэн хайх, аврах бүлэг” шинэ байртай болно

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 16

Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 331 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн Хужирт суманд байгуулагдсан “Эрэн хайх, аврах бүлэг”-ийн шинэ байрны шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

Энэхүү байр нь 281 метр квадрат бүхий 2 давхар бөгөөд 8 өрөө, автомашины хоёр граштайгаас гадна а сургалтын танхим, хоолны заал, аврагчдын амрах өрөөтэй байх юм.

Сумдад ажиллаж байгаа алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, сумын удирдлагаас онцгой анхаарч, холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top