“Монголын инновацийн 7 хоног” цахим форум маргааш эхэлнэ

2021 оны 05 сарын 16

Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног-2021” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Дэлхий олон оронд тогтмол зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагааг манай улс 2014 оноос хойш 7 дахь удаа зохион байгуулах гэж байна. Форумын үйл ажиллагаа цахим хэлбэрээр 2021 оны 5-р сарын 17-23-ны өдөр зохион байгуулагдана. 

 

Хамтран зохион байгуулагч: 

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 
  • Соёлын яам 
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 
  • Шинжлэх ухаан, технологийн сан 
  • Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар 
  • Шинжлэх ухааны академи 
  • Монгол Улсын их сургууль 
  • Шинжлэх ухаан, технологийн их сургууль 
  • Хөдөө аж ахуйн их сургууль 
  • Монгол Улсын боловсролын их сургууль 
  • Соёл урлагийн их сургууль 
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль 
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим 
  • Залуу судлаачдыг дэмжих сан 
  • Монголын залуу эрдэмтдийн холбоо 
  • Старт-ап Монгол ТББ 
  • Монголын хамтын оффисуудын холбоо 
  • “Старт-ап маркетинг спейс” ХХК 
  • MN agency  
  • Бусад 

Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top