Гандантэгчэнлин хийдийг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхийг дэмжлээ

2021 оны 05 сарын 16

Гандантэгчэнлин хийдийг Юнеско Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх санаачилгыг дэмжлээ гэж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээллээ.

Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийг Юнеско-Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх зорилгоор Соёлын Сайд Ч.Номин, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Нийслэлийн Ерөнхий Архитектор бөгөөд Барилга Хот Байгуулалт Хөгжлийн Газрын дарга Ц.Тулга, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын дэд дарга н.Энхтүвшин , Юнеско - Монголын Үндэсний Комиссын Нарийн бичгийн дарга С.Уянга, Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц, Да лам н.Бямбажав, БГД-ийн Засаг даргын орлогч н.Жаргалсүрэн, БГД-ийн 16-р хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Энх-Эрдэнэ нартай өчигдөр /2021.05.15/ Zoom хэлэлцүүлэг өрнүүллээ.

Бурхны шашны язгуур зан заншлыг хадгалан үлдээх, сургааль номлолыг түгээн дэлгэрүүлэх, уламжлалт зан үйлийг хойч үедээ үлдээх, түүхийн дурсгалт сүм хийд, эд өлгийн зүйлсийг хадгалан авч үлдэж Дэлхийн соёлын өвд бүртгүүлснээр Монгол улсын соёлын өв болоод Дэлхийн Буддын шашны хөгжилд ихээхэн ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top