Нийслэлийн Онцгой байдлын газраас ногоон бүсийн эргүүл хяналт, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Амралтын өдрүүдэд ногоон бүсэд иргэд явган аялалаар зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, уулын амуудын зорчих хэсэгт ачаалал үүссэн. Энэ нь ой хээрийн түймэр гарах эрсдэлийг мөн дагуулж байна. Хэдийгээр нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр хуурайшилтын үед ногоон бүсэд зорчихыг хориглосон ч иргэд эрүүл мэндийн шалтгаанаар ногоон бүсэд аялж зугаалсаар байгаа юм.
Ногоон бүсийн галын аюулгүй байдлыг хангах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналт өдөр бүр зохион байгуулагдаж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж байна.
Иргэд , олон нийт ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг сайтар хангаж, түлсэн галын үнс нурам, татсан тамхины ишээ гүйцэд унтрааж галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжүүлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Үнэхээр хачирхалтай шүү, иргэд ногоон бүсэд аялж ачаалал нэмэгдлээ гээд байх юм.\nХөгжсөн орнуудад бол аялах гэсэн явган аялалын замыг нь дээд зэргээр бэлтгээд хаагуур яаж явах чигийг нь зааж зурж тэмдэглээд бааж шээдэг савыг нь барьж өгөөд мах шарж идэх (найдвартай гээчийн гал алдах аюулаас\n сэргийлсэн) галын цэгүүдийг нь түлээтэй нь хамт овоолтол нь бэлдэж өгөөд, уух усны хангамж, бүх юмыг нь төгс, хоол идэх ширээ сандал бэлтгээд аялцгаа, үүнээс илүү тансаглал байхгүй , аялцгаа, аялцгаая гээд уриалдаг.\nЯвган аялалын зам дагуу тэнд ургадаг бүх ургамал цэцэг жимс, ан амьтны танилцуулга бий\n\n