БШУЯ-наас “Үндэсний инновацийн хөгжил” форумыг өчигдөр (2021.05.17) цахимаар зохион байгууллаа.
Энэхүү форумыг үндэсний инновацийн тогтолцоог бэхжүүлэх, инновацийн тэргүүлэх таван чиглэлийг хөгжүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, өрсөлдөх чадвартай инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилгоор долоо дахь жилдээ зохион байгуулсан юм. Форумд төрийн байгууллага, төр, хувийн хэвшлийн их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн салбарын 1000 орчим төлөөлөгч цахимаар оролцлоо. Цахим форумд оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт ирүүлснийг Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэн хүргэсэн.
Л.ЭНХ-АМГАЛАН: Монгол Улс цахим, инновацлаг үндэстэн болох цаг ойрхон байна
“Үндэсний инновацийн хөгжил” цахим форумыг нээж УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ төрөөс инновацийг дэмжих чиглэлээр анхаарч, эрхзүйн шинэчлэлүүд хийснийг дурдсан. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар саяхан хөгжлийн тэргүүлэх чиглэлээ зарласан. Эрдэс баялаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийн салбар, мэдээллийн технологийн салбар гэсэн тэргүүлэх чиглэлүүдийг хөгжүүлэхэд манай шинжлэх ухааны үүрэг, тэр тусмаа инновацийн чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдын үүрэг маш их байгаа.
Бид инновацийг холоос хайх хэрэггүй. Малчны хотоос эхэлнэ. Өнөөдөр малчин хүн өөрийнхөө малын үүлдэр угсааг сайжруулах, авч байгаа ноос, ноолуураа дэлхийд өрсөлдөх ноолуур болгохын тулд хийж байгаа санаануудыг би инноваци гэж ойлгодог. Гаргаж байгаа шинэ санаа, бий болгож байгаа бүтээмж бүхэн инноваци юм.
Монгол Улсын төрөөс явуулж байгаа ард иргэдээ “цахим үндэстэн” болгох хамгийн том ажлыг манай инноваци, мэдээлэл технологийн салбарынхан нуруундаа үүрч явж байгаа. Ойрын жилүүдэд “Emongolia” буюу цахим үндэстэн болох үндэсний томоохон хөтөлбөрүүд хэрэгжинэ. Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулах, сангийн санхүүжилтийг ил тод, нээлттэй, шилэн болгох чиглэлээр эрхзүйн шинэчлэлүүд хийгдэнэ. Шинжлэх Ухааны Академи, шинжлэх ухааны хүрээлэн, лабораториудын хамтын ажиллагааны шинэ модулиудыг ойрын хугацаанд зарлах гэж байна. Хүрээлэнгүүд дээр хийгдэж байгаа олон судалгааг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 2030 он, 2050 он хүртэлх алсын хараа, бодлогын баримт бичигт бид илүү их түүхий эд нийлүүлдэг орон биш экспортлогч, үйлдвэрлэгч орон болохыг зорьж байгаа. Одоогийн түүхий эдийг боловсруулж үйлдвэрлэхэд шинэ мэдлэг, инноваци хэрэгтэй. Мэдлэг шингэсэн, инноваци шингэсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг орон болохын төлөө бүгдээрээ зорьж байна.
Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед монголын шинжлэх ухаан, инновацийн салбарт хамгийн том хөрөнгө оруулалт хийгдсэн. Монгол Улсад анх удаа Монголын эрдэмтэн, судлаачдын анхдугаар их хурлыг зохион байгуулсан. Мөн Монголд анх удаа шинжлэх ухаан, инновацийн кластерийг 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар байгуулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Монголынхоо шинжлэх ухаанд, Монголынхоо эрдэмтэд, судлаачдад итгэх цаг болсон байна. Монгол Улсаа мэдлэг шингэсэн эдийн засагтай улс орон болгох, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлэхэд та бүгдтэйгээ хамтарч ажиллахыг хүсэж байна” гэлээ.
Н.УЧРАЛ: Технологийн салбарын гарааны компаниудыг татвараас чөлөөлөх, хөнгөлөх хуулийн төслийг боловсруулж байна
2020 онд шинээр бүрдсэн УИХ Монголын парламентын түүхэнд анх удаа Инноваци, цахим бодлогын асуудал эрхэлсэн Байнгын хороотой болсон билээ. Уг Байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Н.Учрал цахим форумд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэхдээ үндэсний инновацийн тогтолцоо, үндэсний эко орчныг бий болгоход томоохон ахиц дэвшил болох есөн асуудалд онцгой анхаарахаа мэдэгдсэн. Нэн тэргүүнд инновацийг бүх талаар дэмжих бие даасан санхүүжилтийн санг бий болгож, инноваци, мэдээллийн технологи, өндөр технологийн компаниудад грант олгох, санхүү, хөрөнгө оруулалтын хувьд хараат бусаар, шударга зарчим дээр өсөж дэвших боломжийг нээх хууль эрхзүйн орчин бий болгох нь зүйтэй гэж эрхэм гишүүн үзэж байна. Түүнчлэн дараах алхмуудыг зайлшгүй хийх шаардлагатайг дурдсан.
Үүнд,
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын гишүүн Н.Учрал технологийн салбарын гарааны компаниудыг татвараас чөлөөлөх, хөнгөлөх, мэдээллийн технологийн компаниудын эдийн засгийн чөлөөт бүсийг цогцлоон бий болгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай хамтран боловсруулж байгаа юм байна.
Зургаан салбар хуралдаан боллоо
“Үндэсний инновацийн хөгжил” цахим форумд оролцогчид үдээс хойш зургаан салбар хуралдаанд хуваагдан оролцсон. Өмнөх удаагийн форумыг голдуу онол, практикийн хурал хэлбэрээр зохион байгуулдаг байсан бол энэ удаагийн хуралдаан, хэлэлцүүлэгт Монголын шинжлэх ухааны салбарт бий болсон инновациудыг олон нийтэд хүргэх, шинжлэх ухааны ололт нээлтүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой виртуал үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт гэх мэт өвөрмөц хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим технологи, дижитал шилжилт Хөдөө аж ахуй, Хүнс, хөнгөн үйлдвэр, дэд бүтцийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци, Соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл, Гарааны компанийг дэмжих үндэсний экосистемийн жишиг загвар гэсэн зургаан салбар хуралдаан болсон.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг