Таван настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2021 оны 05 сарын 18

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хоохойн амны Туул голд 5 настай хүүхэд осолдлоо гэсэн дуудлага өчигдөр буюу тавдугаар сарын 17-ны өдрийн 17:47 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан бүрэлдэхүүн 18:30 цагт эрлийн ажиллагааг шуурхай эхлүүлж, 28 удаагийн шумбалт хийсэн.

Харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг түр зогсоож, өнөөдөр /2021.05.18/ 06:35 цагаас эхлэн ослын газраас Баянзүрхийн гүүр хүртэл эрлийн ажиллагааг үргэлжүүлж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top