“КазВак” вакцин 70-80 хувийн үр дүнтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 20

Казахстан улс дотооддоо коронавирусний эсрэг вакцин гаргаж авч, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-наас бүх нийтийг вакцинжуулж эхэлсэн.

КазВак (QazVac) вакцин нь 70-80 хувийн үр дүнтэй гэж судалгаагаар тогтоогджээ. Казах вакцины үр дүнгийн судалгаа өнгөрсөн есдүгээр сард эхэлсэн байна.

Казахстан улс КазВакаас өмнө иргэдээ Спутник V вакцинаар дархлаажуулж байсан юм. Спутник V вакцины дархлаажуулалт ч үргэлжлэх бөгөөд иргэд вакцины сонголттой болжээ.

Казахстаны вакцин нь 18-аас дээш насныханд зориулагдсан, хооронд нь 21 хоногийн зайтай хийх хоёр тунтай. КазВакийг Биологийн аюулгүй байдлын асуудлыг судлах хүрээлэнгээс боловсруулжээ. Вакциныг шувууны томуу, гахайн томуу зэрэг бусад халдварт өвчний эсрэг вакцин дээр суурилж, бүс нутгийн онцлогт тохируулж хийсэн бөгөөд ДЭМБ-ын бүртгэлд орсон байна.

Казахстаны Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаевын мэдэгдсэнээр КазВакийн эхний ээлжинд эмч, эрүүл мэндийн ажилчдыг хамруулжээ. КазВакийг тус улсын Эрүүл мэндийн сайд Алексей Цой мөн хийлгэсэн байна.

Казахстан улс үндэсний үйлдвэрлэлийн вакцинаараа хүн амынхаа дийлэнх хэсгийг вакцинжуулсны дараа олон улсын зах зээлд нийлүүлэх боломжийн талаар судлах аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(66.181.188.242) 2025 оны 03 сарын 13

Мал

2  |  1
овид(59.153.114.47) 2025 оны 03 сарын 13

Ковид туссан Назарбаевын цусны эсээр вакцин хийж байгаа гээд байсан энэ байх нь. Одоо Казахстан Лалын шашны улс учраас нилээн мунхарал хоцрогдолд орох таолруугаа орж байгаа, хэрвээ Оросууд гараад явчвал энэ орон нилээн их хоцрогдох, тэнэгтэх аюултай учраас эднийхээс юу ч авч болохгүй шүү

1  |  3
Top