ЭМГЭНЭЛ

Админ | Zindaa.mn
2021 оны 05 сарын 20

ЭМГЭНЭЛ

НОРЖМААГИЙН БАЙГАЛМАА

/1988-2021/

Бидний хайртай охин, халамжит хань, ачлалт ээж, ард түмнийхээ дунд “Аялагч Байгалмаа”, “Тэмээчин Байгалмаа” хэмээн хүндлэгдсэн Норжмаагийн Байгалмаа маань 2021 оны тавдугаар сарын  16-ны өдөр цэл залуухан 33 насандаа зуурдаар таалал төгсч бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Н.Байгалмаа 1988 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрж, 1996-2006 онд Өмнөговь сумын 10 жилийн дунд сургууль, 2006-2010 онд “Чингис Соосэ” Олон Улсын харилцааны их сургуулийг  Гадаад харилцаа, аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн юм.

Н.Байгалмаа маань багаасаа сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн, итгэл найдвараар жигүүрлэсэн, хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантаршгүй зүтгэдэг, гал дөл мэт бадрангуй, ус мэт зөөлөн, хад чулуу мэт бат дайчин, хүнлэг энэрэнгүй  онцгой нэгэн байлаа.

Даяаршлын эрин үед улс эх орон, цаашлаад дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулж ажиллах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 2009-2021 он хүртэл аялал жуулчлалын салбарт амжилттай ажилласан Н.Байгалмаа маань дэлхийн 35 оронд аялсан аялагч төдийгүй уулчин хүн байлаа. Тэрээр Европ тивийн ноён оргил Эльбрус, Монгол орныхоо  Мөнхсарьдаг,  Алтай таван богд, “Найрамдал”, “Малчин”, “Хүйтний оргил”-д мөрөө гаргаж нэрээ мөнхөлсөн уулчин байсан юм.

Н.Байгалмаа эх орныхоо нэрийг олон улсад таниулах, Монголын аялал жуучлалын салбарт шинэ зам мөр гаргахаар 2017 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотоос Лондон хүртэл 12 мянган км замыг тэмээгээр туулахаар зориг шулуудан, өвлийн тэсгим хүйтэн, хаврын хавсарга шуурга, зуны халуун нарыг ажрахгүй туулж, 7000 гаруй км аялаад байсан юм. Английн хатан хаан хүртэл  эртний түүхт Торгоны замаар 15 улс, гүрнийг дамнан тэмээгээр аялж, Лондон хотыг зорьж яваа Монгол бүсгүйн зориг хатуужил, итгэл, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Н.Байгалмаатай нүүр тулан уулзахаар урилга илгээжээ. Аялал жуулчлалын салбарт оруулсан түүний хувь нэмрийг үнэлэн Монголын залуучуудын холбооноос “Тэргүүний залуу” алтан медалиар шагнаж, Увс, Ховд аймаг “Хүндэт иргэн” хэмээн эрхэм шагналаа гардуулж өгч байлаа.
 


Үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг үргэлж шинийг эрэхлхийлж, хийж бүтээхийн төлөө зогсолтгүй тэмцэж явдаг Н.Байгалмаа маань TV8 телевизтэй хамтран Монголд анх удаа “Говь челленж” реалити шоуг зохион байгуулж,  “Тэмээ” брендийг үүсгэн  байгуулж, богино хугацаанд үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн нэг болж чадсан юм.

Харамсалтай нь, түүний минь зориглож эхлүүлсэн олон төсөл хөтөлбөр, зорьж хийж байсан олон ажлууд, уртаас урт  аяллын зам энэ хүрээд өндөрлөж байна. Өв соёлоо тээж, өнө эртний түүхт Монгол Улсаа дэлхийд сурталчилж явсан нүүдэлчин удамт нүүдэлчин бүсгүй цэл залуухан насандаа тэнгэр өөд нүүн одлоо.

Түүний туулж өнгөрүүлсэн амьдрал дардан шулуун байгаагүй, дандаа аз жаргалаар бялхаж байгаагүй. Гэхдээ тэр зовлон бэрхшээл бүрийг амжилттай даван туулж, зорилгоосоо ухрахгүйгээр урагш алхаж хамт олондоо, ард түмэндээ итгэл найдвар бэлэглэж, бусдыг ирлэж, хурцалж амьдарсан юм. Тэр байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой, эх болсон газар шороо, энэ л нутаг усандаа халуун хайртай, жинхэнэ эх оронч сэтгэлтэй, Монгол хүн байсан юм.

Тэнгэр өөд дүүлж, оргил өөд тэмүүлж, өөдрөг урам зориг дүүрэн амьдарч явсан он жилүүдээр тань бид үргэлж бахархаж явах болно. Хийж амжаагүй ажлууд, эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг тань үргэлжлүүлэн хийхийн төлөө бид хичээн зүтгэх болно.

Хүнд, хэцүү энэ өдрүүдэд сэтгэлийн дэм хайрлаж, туслаж дэмжиж, бидний уй гашууг чин сэтгэлээсээ хуваалцаж байгаа бүхий л хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Талийгаачийн маань гэгээн дүр, гэрэлтсэн инээмсэглэл, хийж бүтээхийн төлөөх уйгагүй зүтгэл бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн ээж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, найз нөхөд

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ок(86.85.55.114) 2021 оны 05 сарын 27

Анхны удаадаа гадаадаас баахан хүмүүс цуглуулаад сүхбаатарын талбайгаас учиргүй сүртэй гараад тэмээтэй аялж явснаа хөдөө гараад хүмүүсийнхээ дунд нь яс хаяад нэг сайхан залуутай нь учир ургуулаад бусдыг нь ад үзээд байсан учраас гадаад хүүхнүүд нэг нэгээрээ замын дундаас буцсан гээд нэг гадаад эмэгтэй блог хийсэн байсан бүр дээр үед. Хөөрхий их л энерги нь буцалсан тогтож чадашгүй бүсгүй байжээ ум мани бад ми хум\n

0  |  1
хачин л юм байна(86.85.55.114) 2021 оны 05 сарын 25

Сонин л юм болж дээ. Шинэ гэр бариад цөм бүгдээрээ хоол унд идээд цуглараад байсны шөнө нь ганцаараа тэр гэртээ шатсан гэхээр их хачирхалтай. Хүн нас бартал нь шатаж байхад хажуугийн хүмүүс нь унтаад байсымуу. Өөрөө гарч чадахгүй цоожлогдсон байсымуу. Гэнэт яагаар эргэн тойронд хүн байгаагүй ганцаараа газрын мухарт тэр шөнө хоносон гэж үү. Маш сэжиг бүхий гэр бүл. Ээж нөхөр хадам найз нар нь хуучин холбоотой байсан хүмүүс нь бүгд асуудалтай их л хачин амьдралтай хүүхэн байсан даа. Бүр Эстоноос дээр үед нэг залуу ирж Байгальмаа надад хайртай гэж байгаад мөнгө аваад явсан гэсэн биз дээ

0  |  0
Zochin(24.102.101.173) 2021 оны 05 сарын 22

Um mani badmi hum!

0  |  0
Н(139.5.218.61) 2021 оны 05 сарын 21

Эвий дээ. Ум ма ни бад ми хум.

0  |  0
зочин(64.119.17.122) 2021 оны 05 сарын 21

Ум ма ни бадма хум , Сүнс нь Бурханы оронд залрах болтугай. Гэр бүлийн та бүгдэд эмгэнэл илэрхийлье.

0  |  0
А(59.153.113.109) 2021 оны 05 сарын 21

Ум ма ни бад ми хум.Эх дэлхийдээ эргэн төрөөрэй.

0  |  0
A(202.55.188.106) 2021 оны 05 сарын 22

Xichineen ih hvsel moroodoltei ohin b.san bilee de vneheer har darsan zvvd shig haramsaltai ym bolloo ih haramsaj bna

1  |  0
ум мани бадмэ хум(77.38.148.28) 2021 оны 05 сарын 21

ум мани бадмэ хум, ом ами дэва хри бурханы ариун орон энхжин диваажинд хурдан терел авах болтугай ум мани бадмэ хум

0  |  1
Muu hadamdaa(133.32.224.140) 2021 оны 05 сарын 28

Saihan ohidoo muu aild medelgui ber oruulchihsan bol hadam gedeg shulmiin garaas erthen salgaj av.

3  |  5
Мөрдөгч (103.212.118.116) 2021 оны 05 сарын 26

Цэнхэр үстийн нөхөр нь гал тавьсан юм биш байгаа. Тэдний зүгээс их дарамталдаг, өш хонзонтонй байсан гээ биз дээ. Санамсаргүй осол, галд өртөнө гэдэг магадлал бага. Цагдаа нар шалгах л хэрэгтэй. Гэмт хэрэг бол ул мөр үлдсэн л байгаа. Захиалгат үйлдэл байж болно.

6  |  6
Нэг нутаг(203.91.115.55) 2021 оны 05 сарын 21

Өмнөговь аймаг биш шүү. ӨМНӨГОВЬ сумандаа төгссөн шүү.

2  |  0
(139.5.218.63) 2021 оны 07 сарын 17

yaahavdee shal sogtuu,2,3 udur ailin zaluu irj unetei arhiar ugjij heden shunu uulen borooni ajil hiigeed uhaangui arhi hordlogo bolood tasarsan baijaagaad galin ezend urgugduhguiyu

0  |  26
(139.5.218.63) 2021 оны 07 сарын 17

temee ntr gej tanigdaagui bol yostoi nohoi gaslah met sonsohchgui ungurnuduu

0  |  10
(139.5.218.63) 2021 оны 07 сарын 17

temee ntr gej tanigdaagui yostoi nohoi gaslah met sonsohchgui ungurnuduu

0  |  8
зочин (202.9.46.17) 2021 оны 05 сарын 21

УМ МАНИ БАДМЕ ХУМ . ЭРЭЛХЭГ БҮСГҮЙ МИНЬ АМГАЛАН ТАЙВАН НОЙРС ДОО.

2  |  0
Odonchimeg(202.55.188.91) 2021 оны 06 сарын 04

\nТэнгэрийн заадасруу өөрийгөө золин одох шиг\nЭрэмгий жижигхэн бүсгүйд ийм зориг байхад\nЭх орны минь эрчүүд сэрвэл \nЭнэ дэлхий бидний өмнө\nЭзэн Чингисийн түүхэн үе шиг эргээд тэд чичрэх байсан буйзай. \n\n2021. 05. 15\n\n Сайншанд хот Тэрбишийн охин

7  |  0
Odonchimeg(202.55.188.91) 2021 оны 06 сарын 04

\nЭрэлхэг зоригтой дуусгах хүн\nЭнэ цагт хэд бол\nИйм их ачааг үүрэн энэ жаахан биедээ тээж явахад\nИжийгээс чинь өөр ивээж хайрласан хүн ээ дээ бас цөөхөн байсан\nЭрэлхэг зоримог бүсгүй чиний\nЭнх тунх байхдаа туулаад давсан бүгдийг\nТуучаад гарах тэнхээтэй бүсгүй\nТунчиг ховор гэж бодохоор... \nЭнэ том өвийг тээж аяласан\nЭзэн Чингисийн удамт бүсгүй чамаар \nЭгэлхэн Монгол бүсгүйчүүд бид чинь\nЭрчүүдээсээ дутахааргүй зориг орлоо\nХэлсэн үг бүрээс нь \nХэдхэн тооны Монголоо дэлхийн талыг эзлэн явсан\nТэр чинь бид байна гэх цээж дүүрэн омогшил мэдрэгддэг байсан\nТиймээ та нарыг сэрээх гэж \nТэнгэрийн ....

2  |  0
Odonchimeg(202.55.188.91) 2021 оны 06 сарын 04

”Харуусал”\n\nУргах наран мандсан миний Монголын өглөө\nУчирч уулзаж яваагүй ч сэтгэл нэгтэй байсан\nСэр тэмц гэх шиг нэгэн зоримог бүсгүй\nСүүдрээ ч үлдээлгүй бидний орхин одсон \nСэтгэл сэмэрсэн мэдээгээр өглөөг угтлаа\nЧин их өвөг дээдсийн \nСүр их түүхт улсын\nӨчүүхэн нэгэн бүсгүй заяа\nӨөрийгөө золин биднийг ухаар гэсэн шиг харван одож ээ\nТэсгэм хүйтэн өвлийг даван \nТэрслүү муу үгийг дааж\nХаранхуй шөнийн айдсыг ажралгүй\nХэцүү бэрхийг туулан гарч\nТүүхэн их өвийг тунхаглахаар\nТүүчээлэн эхэлсэн зүйлсээ орхин\nТэмээн хөнгөлсөн цуваагаа үлдээн\nТэнгэрийн орноо залран одлоо\nЭхлүүлсэн энэ их ажлыг тань\n...

1  |  0
Одгэрэл(81.214.117.81) 2021 оны 06 сарын 04

Эрт харавсан од минъ\nЭлэг зүрхэнд мөнх оршиноо\nИтгэж өгөхгүй\nИнээгээд яарих юм шиг чамаигаа хүлээсээр\n

2  |  0
Ганчимэг(66.181.161.69) 2021 оны 06 сарын 04

Zaluu veiinhee baharhal bolson Mundag emegtei burhand dendvv heregtei bj dee \nУм маани бад ми хум

4  |  0
Оо(150.129.140.41) 2021 оны 05 сарын 20

5-р сарын 14 гэж засах естойн болуу.

1  |  0
Ум маани бад ми хум(103.212.119.179) 2021 оны 06 сарын 04

Энэ бүсгүүй богино настай байсан юм байна хөөрхий, дэлхийгээр монголоор тэмээтэй аялаад энэ насандаа хийх зүйлээ гүйцээх гээд яваад байж дээ. Хийх зүйлисйг нь үр хүүхдүүд, ах дүү нараас нь ргэлжлүүлэн хэрэгтэй юм байна даа. Ум маани бад ми хум.

4  |  0
Зочин(202.9.46.178) 2021 оны 06 сарын 04

хүний амьдрал их богинохон юм даа.

2  |  0
зочин(192.82.72.131) 2021 оны 05 сарын 21

ум мани бадми хум

2  |  0
Зочин(64.119.21.100) 2021 оны 06 сарын 04

Ум ма ни бад мэ хум өөрийх нь ээж Цэрэнг үзэн ядуулхаар шийдсэн янзын эмгэн хажуу талаас нь хатгаал зовоогоод байх шиг Цэрэн энэ цогцсоо ав гэнэ үү Хүнл муу зүйл хийвэл өөр дээр нь хатуу бууна Яагаад бүсгүй ганцаараа хонов тухайн цаг үеэ хажууд нь байсан ээжээс нь асуу Ээж эвгүй гар шүү магадгүй аэгч дүүс хоорондоо ууж идээд муудсныг үгүйсгэхгүй

19  |  3
зочин(192.82.68.153) 2021 оны 06 сарын 04

Гүн эмгэнэл илэрхийлье.Ямар дайчин хөдөлмөрч бүсгүй вэ гэж харж боддог байлаа.Монгол өв соёлдоо хайртай дэлхийд сурталчилж явж байгаад нь бахархаж суулаа.Нарийн ширийн амьдрал нь маньд падгүй учир хийж бүтээж байсан зүйлээр нь түүнийг бүгд дурсаж явах болтугай.

3  |  0
Нэг ээж(66.181.161.105) 2021 оны 06 сарын 04

Хайран сайхан эмэгтэй дэндүү харамсмаар юм хүн мөнх биш амьдрал олон өнгөтэй болохоор яалтч гүй юм даа хажууд нь хань болж үнэнч байсан нөхрийг нь муу үгээр бүү булдаа ээж нь охидууд нь нөхөр нь төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл хүргэе хөөрхий охины хойдын зам мөрд нь хэрүүл тэмцэл хийлгүй буян санаж сайн төрөл олход нь туслахаас өөр зүйл үгүй ум ма ни бад мэ хум

1  |  0
Ххх(103.57.94.243) 2021 оны 05 сарын 28

Даан ч доожоогүй ханьтай байлаа.Цовоохон залуутай суусан бол ажилсаг дор нь амьдралыг цэцэглүүлэх байсан даа хөөрхий

21  |  6
Зочин(202.9.46.178) 2021 оны 05 сарын 20

харамсалтай юм.

0  |  1
Top