ӨВӨРХАНГАЙ: Байгалийн гамшигт өртсөн 15 өрхөд иж бүрэн гэр олгов

2021 оны 05 сарын 24

Өвөрхангай аймгийн хэмжээнд өнгөрөгч гуравдугаар сарын 13,14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

Энэ хүрээнд гэр нь нурж орон гэргүй болсон 15 өрхөд иж бүрэн гэр, тус бүр 4 ширхэг хөнжил, 4 ширхэг гудас, гал тогооны иж бүрэн хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.

Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс Өвөрхангай аймагт коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын хөл хорио цээрийн дэглэмийн үед орлого нь зогссон, хүнсний хомсдолд орж болзошгүй 19 сумын 500 өрхөд хүнсний тусламж үзүүллээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 24

Гэр өгч болно, гэхдээ цэвэр, бохир ус, халаалт, утаа ,жорлон гээд дагалдах дэд бүтций нь яаж шийдсэн юм бэ? Хэрэв шийлээгүй бол хүмүшсийг ингэж дорд үзэж, доромжилдогоо зогсоо коммунистууд аа. Та нар засаглаж байгаа байхаа МАН ынхаан.

0  |  0
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 24

Гэр олгож байгаа этгээдүүд утаа, жорлон, цэвэр бохир усны асуудлыг нь хамтад нь шийдсэн юм уу? Хэрэв шийдээгүй бол зүгээр л хүнээр тоглож доромжилсон үйл ажиллагаа болжээ.

0  |  0
Top