2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 1-4-нд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс дараах мэдэгдлийг гаргажээ.
Өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийхдээ ЭЕШ өгөх сурагчдыг ВАКЦИНД ХАМРАГДСАН байхыг шаардана гэж байсан ч Боловсролын үнэлгийн төвөөс заавал вакцины бичиг шаардахгүй гэсэн мэдэгдэл гаргалаа.
Шалгалтыг нэг ангид 25-40 шалгуулагч байхаар зохион байгуулах ба шалгуулагчдаас вакцин хийлгэсэн тухай баримт, PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй аж.
Түүнчлэн КОВИД-19 өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шалгалт өгөх явцыг зогсоолгүй, шалгалтаа хэвийн үргэлжлүүлэх тусгай анги, хамгаалалтын хувцас хэрэглэлээр ханган ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайдынхаа амиар арайхийж ийм шийдэлд хүрсэн байх даа, кккк