“Энэ зун наадмаар ноцолдох уу” хэмээн Дуламсүрэн, Идэрийн дал мөрийг алгадан асуудаг шүү дээ. Түүн шиг энэ асуултыг асуумаар өдрүүд ирж байна. Учир нь энэ жил Ардын хувьсгалын зуун жилийн ой болно. Цар тахлын нөхцөл байдал гайгүй бол энэ жилийн наадмыг үзэгчтэйгээр өргөн дэлгэр тэмдэглэнэ гэдгийг төр засгаас мэдэгдсэн. Гэтэл нөгөө талд нь бөхчүүд маань 100 жилийн наадмаа бойкотлох сураг дуулдаж эхэллээ. Сүүлийн жилүүдийн баяр наадмын дараагаас өрнөж эхэлсэн допингийн асуудал дээд цэгтээ хүрсэн нь энэ юм. Улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй бөхчүүд өмнө нь допингийн асуудалд орооцолдож байсан бөхчүүдийнхээ асуудлыг нэг тийш нь шийдэж, хариуцлагыг нь ижил хэмжээнд оногдуулахгүй бол наадмаар барилдахгүй, тэр бүү хэл өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн юм билээ.
Тэгэхээр хүүхэд байхаасаа ноцолдож өссөн, фитнесс төвд адаглаад 100-гаас дээш шахчихдаг нөхдүүдэд энэ жил төрийнхөө наадамд зодоглох боломж гарч мэдэх нь. Мэдээж цолтой бөхчүүд нь өлсгөлөн зарлавал аймаг, сумын цолтой нөхдүүд тэднийхээ шахалт, шаардлагаар дагаж л таарна. Гэтэл Баяр наадмын тухай хуулиараа тэгш ойн жилд 1024 бөх зодоглох учиртай. Харин алдар цолтой том бөхчүүдийн нэг хэсэг нь допингийн асуудалтай, нөгөө хэсэг нь барилдахгүй гэсэн учраас залуучуудад том боломж гарч ирнэ. Монгол эр хүн болж төрснийх төрийнхөө наадамд зодоглож, од нь таарвал есөн хөлт цагаан тугаа тойрч ч магадгүй. Гэхдээ элдэв бэлтгэл хийхээс илүүтэй сайхан бөх хүн шиг биеэ сайн борлуулах хэрэгтэйг залуучууд анхаарвал зохино.
Төрт ёсны их баяр цэнгэл наадамд улцан шар, цагаан юмнууд зодог, шуудагтай гүйж явах яав ч олигтой харагдахгүй л дээ.
Сэтгэгдэл ( 3 )
Jinhene boh tuhain hvniig dopingtoi dopinggvi hayadag yum !
За нэг үзээд алдаяа байз
Ямар тэнэг юм бичдэг юм бэ? Бор цагаан нь ямар хамаа бна. Барилдаж л бвл болоо юм бишүү. Бэлтгэл хийж байж барилдана биздээ. Биеэ борлуулсан бол л болоо юмуу? Яахаараа ийм тэнэг юм бичиж бнааа?