Тусгай үүргийн онгоцоор 141 иргэн эх орондоо ирлээ

2021 оны 05 сарын 27

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 26-ны өдрийн 23:19 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 141 иргэн ирсэн. Иргэдийг “Новотел”, “Кемпински”, “Туушин”, “Ибис”, “Парк”, “Нарантуул” зочид буудал болон ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн 113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилалд тусгаарлалаа.

Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (183.177.99.230)  2025 оны 03 сарын 13

МИАТ Шинэ цэргүүдээ зодсоор байх уу

1  |  0
Top