Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулаагүй "Силикат констракшн" ХХК-д албан даалгавар хүргүүллээ.
Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа "Силикат констракшн" ХХК-д хяналт шалгалтыг 2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэлээ.
Шалгалтаар барилгын ажлын орчныг тэмдэг тэмдэглэгээ бүхий хашаа, хашлага хамгаалалтын байгууламжаар тоноглоогүй, ажилтныг ажлын хувцас хамгаалах хэрэгслээр хангаагүй, ажилчдад аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгаа өгөөгүй, нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангаагүй ажил гүйцэтгэсэн нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-д заасан болон “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага” Хотын стандартын 5, 6, 7, 8-д заасныг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.15 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу торгох шийтгэл ногдуулж, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )