Сошиалд "Цахим эмч" нэрээр фэйж хөтөлдөг эмч Б.Баярбямба "Нүүр хэсэгтээ томоор "ЗӨГИЙН БАЛ" гээд биччихнэ. Харин хүн анзаарахааргүй ар хэсэгтээ жижгээр зөгийн балны орц найрлагагүйг бичнэ. Хэрэглэгчид зөгийн бал гэж бодоод худалдан авалт хийнэ. Энэ бол хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн үйлдэл гэж харж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ асуудлыг анхааралдаа авна уу" гэсэн асуудлыг фэйсбүүкт тавьж, хөндсөн билээ.
Түүний хөндсөн асуудалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас анхаарал хандуулж, тодорхой тайлбар хийв.
Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ "Хиймэл орцтой үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг "ЗӨГИЙН БАЛ" гэж нэрлэн худалдаалсан нь хэрэглэгчийг төөрөгдүүлж үйлдвэрлэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй тул 5,000,000 (Таван сая) төгрөгөөр торгон, лангуунаас тус барааг татуулж, хугацаатай үүрэг даалгавар өглөө" хэмээн сошиал хуудаснаа мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 3 )
awad hereglej l bnda odoo yaltaiw
Жинхэнэ шар тос үнэртэй шүү .түүнийг мэдэхгүй бол хохь чинь,...тэгээд мөлжсөн ясны тос гээд муу нь юу байгаа юм бэ ?? Хаяг дээрээ шударгаар бичсэн бол харин шинэ БРЕНД болох биш үү ?? !!
Uhriin muljsun yasiig butsalgaj garsan tosiig ni shar tos gej zardag gej naiz maani yarij baina lee. Uneheer l shav shar ongotei tos gardag yum baina lee.yamar ch unergui tseverhen tos baina lee, Daanch muljsun yasnii tos geed bodohoor sejig hurmeer...