Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр (2021.05.29) 9:02 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр Монгол Улсын 150 иргэн, гадаадын 7 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Вензөү”, “Монголика”, “Гайде”, “Мөнххустай” зочид буудлуудад тусгаарласан юм.
Түүнчлэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон 11 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )