Л.Саруултөгс Алтангадас одонгоор шагнууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

Орчуулагч Л.Саруултөгс Алтангадас одонгоор шагнууллаа. Тэрбээр “Амьдралыг өөрчлөх эмх цэгц”, “Шик хатагтайн зөвлөгөөн”, “Кики Жакс хоёр” гэх номнуудыг орчуулан олон түмэнд хүргэсэн билээ. Мөн Япон улсын Шизока мужийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа Дорноговь, Сэлэнгэ аймгийг Шизоука мужтай хамтын ажиллагааны гүүр болсон гэж хэлж болох юм.

Сүүлийн найман жилд Дорноговь аймгийн ЕБС-ийн 1000 гаруй сурагчдыг Япон улсад богино хугацааны сургалтад хамруулахаас гадна тус аймгийн төрийн болон олон нийтийн байгууллагын мэргэжилтнүүдийг давтан дадлагажуулахад идэвх зүтгэлтэй ажиллажээ.

Л.Саруултөгс товч намтар:

Тэрбээр 1983 онд төрсөн. Японы Чиба их сургуулийг олон улсын харилцаа, Япон соёл судлаач мэргэжлээр төгссөн. Өнгөрсөн хугацаанд нийгмийг соён гэгээрүүлэх, амьдралыг эмх цэгц таатай орчинд боловсролыг олгох чиглэлээр олон ном товхимол орчуулан олон нийтийн хүртээл болгох, өвлүүлэх талаар 500 гаруй удаагийн лекц ярилцлага хийж, иргэдэд зөвлөгөө өгч ажилласан байна.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoch(212.95.5.60) 2021 оны 10 сарын 19

Shagnal gej une tsenegui neg tomriig hen durtai hund uguh yumaa ineedtei

1  |  0
Zochin(66.181.164.86) 2021 оны 05 сарын 31

Bayr hurgey! Balai yu hiisen ni medegdehgui yumuud awj bhad boljin shde

1  |  0
Unshigch(192.82.65.29) 2021 оны 05 сарын 31

Bayar hurgie ee, zuv hunee shagnajee.

2  |  1
Top