"Монгол угсаатан" загварын шоуг цахимаар зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 01

Энэ жил Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Тус ойн хүрээнд тавдугаар сарын 29-ний өдөр “Залуусын оролцоо нийгмийн шинэчлэл төрийн бус байгууллага”-аас “Монгол угсаатан” загварын шоуг санаачлан зохион байгууллаа.

Шоуг “Шилмэл загвар”-тай хамтран зохион байгуулсан ба цахимаар болсноороо онцлог юм.

Соёлын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Оросын “Вечно небо” Некоммерческое партнерство Монгольскоё землячество Мовска байгууллага, "Центральный дом работников искусств" байгууллагууд хамтран ажиллав.

Загварын шоунд Монгол үндэсний  дээл хувцасны гайхамшгийг харуулсан бөгөөд орчин үеийн  загвартай хослуулсан загваруудыг үзүүлсэн юм. Арга хэмжээнд Монгол Улсын Ардын жүжигчин, Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор Д.Ухнаа, мөн найрамдлын нийгэмлэг, оросын элчин сайдын төлөөллүүд оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top