Улсын онцгой комисс (УОК)-оос вакцинжуулалтын явц болон хөл хорио тогтоох эсэх асуудлаар мэдээлэл өгч байна.
Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг нар оролцлоо.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Вакцинжуулалтын үр дүн зургаадугаар сарын 15 гэхэд гарч эхэлнэ. Бид өмнө нь вакцинжуулалтыг зургаадугаар сарын 1 гэхэд дуусгасан байна гэж тооцоолсон. Гэвч "Файзер" вакцины татан авалтаас шалтгаалж жирэмсэн болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг вакцинжуулж эхлээд байгаа. Иймд зургаадугаар сарын дунд үеэс өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч эхэлнэ гэсэн хүлээлттэй байна. Өдөрт гарч байгаа тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нь тандалтын багийн ажил эрчимжиж байгаатай холбоотой юм. Өдөрт бүртгэгдэх тохиолдлын 30 орчим хувийг 0-35 насныхан эзэлж байна. Иймд 12-17 насны хүн амыг вакцинжуулах асуудлыг судалж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 8 )
тандалт гэж байхгүй болсон энэ зүгээр л 1 хавьтал болсноо мэдсэн хүмүүсээс илэрч байна 1 хавьтал болсноо мэдэхгүй ямар нэгэн шинж тэмдэггүй тээвэрлэгч их байгаа
ЭМЯамны сайд Энхболдыг шар хадны эмнэлэгт эмчлэх шаардлагатай болжээ.
Одоо 3-р эмнэлэгийн дарга гарч ирээ наадах чинь үнэн дүф гар байна. Тэгээд 3 емнэлэгийн дарга чадахгүй царайтай бол 4-р эмнэлэг гэж байхгүй яах билээ байз
Тандалт эрчимжээгүй ээ.Харин ч 2-3 дахин буурсаан.алийнн болгон хуурах юи бэ?
Урд нь 18 мянган шахам хүнд шинжилгээ хийхэд 1200 гаруй хүн халдвартай гарч байсан , одоо 7- хон мянган хүнд шинжилгээ хийхэд мянга гарчихлаа . Тандалт эрчимжсэн гэж юугаа яриад хуцаад байгаа юм бэ
Шинжилгээнд хамрагдагсадаа эрчтэй ихэсгэнэ үү тэгэхгүй бол шинжилгээний хамрагсадаа багасгасанаар өвчтөнүүд нь эрүүл хүмүүстээ халдвараа тараагаад байна... Удахгүй өвдөгсөдийн тоогоор 1,4 тэр бум хүнтэй Хятад улсыг гүйцэх хэмжээнд ирчихээд байна.
Англи штамм тараад байгаа юм биш уу Судалгаа шинжилгээндээ л анхаармаар байна