Саналаа өгөөгүй нь одооноос эхлэн хилийн чанадаас битгий хашхираарай

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 04

Хилийн чанадаас өдөр, шөнөгүй эх орноо харааж суудаг хэдэн хүн бий. Заавал нэрийг нь дурдаад хэрэггүй биз. Ер нь гадаадад байгаа манайхны олонх нь Монгол орныхоо талаар олигтой юм цахим орчинд бичдэггүй. Аль л улс оронд болохгүй байгаа юмыг олж сошиалд халаглаж байдаг юм билээ. Дээр нь энэ улсад яг юу болоод байгаа талаар тун ядмаг бодолтой хэрнээ их улстөржинө. Эх орноосоо хол яваа хүнд хэцүү л байдаг байлгүй. Гэхдээ дэлхийн хаана ч Монгол Улсыг эх орноо хэмээн нэрийнхээ урд овоглон яваа бол ядаж сонгуулиа өгчихөж байх хэрэгтэй. Тийм хэмжээний сэтгэл гаргасныхаа дараа болохгүй байгаа юмыг шүүмжилж байх ёстой гэдэг бол энгийн ойлголт юм шүү дээ. Сая тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 1-ний хооронд гадаад улсад амьдарч буй иргэдээс Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн саналыг нь авчээ. Үнэхээр чамлахаар цөөхөн хүн саналаа өгсөн байв.

Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хорооноос өгч байгаа мэдээллээр бол Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг Монгол Улсаас гадаадын 30-н улсад суугаа 44 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулагдсан салбар комиссуудаар зохион байгуулсан юм байна. Манай орны хэр чинээ л энэ шүү дээ. Зарим оронд хүн сонгуулийн саналаа өгөхөөр очиход хол, ойр гээд зовлон байгаа ч биз. Гэтэл энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа иргэдээс 7394 хүн саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Харин яг сонгуулийн өдөр 5618 сонгогч санал өгсөн байна. Сөүлд 753, Токиод 719, Канберрад 532, Вашингтонд 467 хүн очиж саналаа өгсөн аж. Арав, хорин мянгаар яригдах монгол хүн байгаа газрууд биш бил үү. Ер нь манай гадаадад байгаа хэд сонгуульд тун хойрго юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа 4767 иргэн сонгуульд оролцож санал өгсөн байдаг. Тэгвэл хэчнээн хүн гадаадад байдаг вэ гэдэг асуулт гарна.

2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 197 мянган иргэн гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч байгааг ГХЯ-ны албан бус эх сурвалжид дурдаж байж. Наагуур цаагуур харлаж борлосон хэсгээ нэмсэн дүн байх. Үүнээс, АНУ-д 40.1 мянган иргэн, Европын холбооны улсуудад 43.7 мянган иргэн, БНСУ-д 50.8 мянган иргэн, Япон улсад 16.3 мянган иргэн, Австрали улсад долоон мянган иргэн тус тус ногдож байсан юм байна. Тэгвэл 2020 оны Хүн ам, орон сууцны ээлжит улсын тооллогын дүнгээс харахад гадаадад 91168 иргэн оршин сууж байгаа дүн гарчээ. Тэдний 35.8 хувь сургууль соёлын мөр хөөсөн хүмүүс аж. Мөн гадаад иргэдтэй гэр бүл болоод явсан нь 13.1 хувь байгаа юм. Албан томилолтоор 1.1 хувь, суурьшихаар 11.5 хувь, хувиараа ажиллахаар 18.5 хувь, эрүүл мэнд зэрэг бусад шалтгаанаар очсон хүн 10 хувь эзэлж байгаа юм байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан хэсэг нь ердөө 10 хувийг эзэлжээ. Энэ мэдээллийг статистикийн хорооны сайтаас ороод харчих боломжтой. Тэгэхээр дээрх хүмүүсийн 80, 90 хувь нь гадаадад суралцахаар, гэр бүл болохоор, суурьшихаар явсан юм байна. Энд байгаа хэдийгээ тэжээхээр харь нутаг руу хүлгийн жолоо залдаг цаг өнгөрөөд удаж байгааг ч энэ статистик нотолно. Харин ч бүр хил давж байгаа хүмүүсийн олонх нь Монголдоо мөнгөжөөд харь газарт сургууль соёл, тав тухтай амьдрал хайж байгаа дүр зураг үзэгдээд байна л даа. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд болсон чинь 91 мянган хүнээс таван мянга гаруй нь саналаа өгдөг байна шүү. Бараг л 20 хүн тутмын нэг нь гэсэн үг. Хилийн чанадаас хайран чиг Монгол орон минь гээд өвчигнөөд байдаг хэрнээ сонгуулиар саналаа өгдөггүй нь ямар учиртай юм бэ. Ажил, сургуультай нь ганц өдөр чөлөө аваад туурга тусгаар улсынхаа сонгуульд оролцож чадахгүй байна гэж үү. Тийм болохоор одоо саналаа өгөөгүй тэр олон мянган хүнийг хилийн чанадаас битгий хашхираад байгаарай гэж сануулж байгаа юм.

Ер нь тэгээд Монгол Улс сонгуульдаа ч оролцдоггүй хэдэн хүнд доромжлуулж, өрөвдүүлж байхаар орон биш болоод удаж байна. Сайнтай ч, муутай ч өдөр өдрөөр өнгө засаад явж байгааг хэлье. Хөдөлмөрлөж чадах хүмүүс нь мөр бүтэн сайхан амьдарч болдог орон. Мэдээж, улс орноо хүндэтгээд очиж саналаа өгсөн хүмүүсээ хүндэтгэх ёстой. Сонгуульд саналаа өгсөн таван мянган хүний зарим нь улс дамжиж санал авах байранд очсон байна. Онгоц, галт тэрэг, машинаар олон зуун км зам туулсан хүмүүс бий. Америкт амьдардаг нэг хүн 3200 км явж сонгуулиа өгсөн тухайгаа бичсэн байна лээ. Тэд бол үүргээ ухамсарладаг, амьдралыг зөв өнцгөөс хардаг хэсэг нь юм. Харин гадаадаас эх орноо муулаад байдаг хэрнээ хуруугаа ч хөдөлгөх хүсэлгүй нөхөд бол жинхэнэ аз жаргалгүй хүмүүс л дээ. Тэд өөрсдөө ч мэдэж байгаа. Монголдоо ирж амьдрах гэхээр байр суурь, найз нөхөд гээд юм юмаар л дутагддаг байх. Нэг хэсэг нь эх орноо голдог ч биз. Тэд ийм байлаа гээд “Монголчууд номхон хүлцэнгүй, тэнэг, улстөрчид нь бохир заваан, амьдрах орчин нь гахайн оромж” гэж бид цахим орчинд бичүүлэх ёсгүй. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа дуусах дөхлөө. Долоо хоногийн дараа бид хэн дараагийн зургаан жилд Монгол Улсын эв нэгдлийн илэрхийлэгч байх вэ гэдэг асуултад хариулт өгчихсөн байж байна. Өнгөрсөн 30 жилд таван Ерөнхийлөгч ажиллаж байлаа. Тэдний хийж байсан ажил, гадаад харилцааны нэр хүндээс шалтгаалж харь оронд суугаа иргэдийн байр байдал, виз зөвшөөрөл бүх юм шалтгаалж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч бол тэргүүн дипломатч юм. Тийм болохоор Монголдоо гэхээсээ гадаадад амьдарч байгаа хэдэд илүү хэрэгтэй хүн л дээ. Өнөө Н.Багабанди байхдаа нам харсан улстөржилт хийж Ардчилсан холбоо эвслийн Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг хүлээж авахгүй, Засгийн газрыг самарч байсан зовлон 2000 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр арилсан. Одоо Ерөнхий сайдыг ялсан нам шууд томилж байгаа. Н.Энхбаярын Ерөнхийлөгч байхдаа тэлж, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч улам боловсронгуй болгож, Х.Баттулгын үед хэрэглэсэн гэдэг нөгөө аймар эрх мэдлүүдийг чинь 2020 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хумьчихсан юм. Үндсэн хуульд оруулсан тэр өөрчлөлтөөр Ерөнхийлөгч гэдэг хүн шүүх, Авлигатай тэмцэх газарт эдэлдэг томилгооны мэдлээсээ салсан. Тийм болохоор “Шударга бусын хонгил” гэж яриад байдаг зүйл цаашид байх бол түүнийг Ерөнхийлөгч удирдахгүй болсон шүү. Парламентад ихэнх нь эрх мэдэл шилжээд олон хүний дундын хяналтад орчихсон. Юм зөв голдирол руугаа алхам алхмаар дөхөж л байна. Гэхдээ энэ удаа сонгогдох Ерөнхийлөгчийн эрх хүрээ хязгаарлагдах боловч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж, шагнал гардуулж, хууль санаачилж, УИХ-ын баталсан хуульд хориг тавих эрхээ эдэлнэ. Хамгийн гол нь гадаадад Монгол Улсаа төлөөлнө. Ийм учиртай сонгуульд оролцоогүй үлдсэн хүмүүс гэдгээ одоо мэдэж ав даа. Харин бидэнд ямар Ерөнхийлөгч хэрэгтэй вэ гэдэг асуултад ирэх долоо хоногт Монголын ард түмэн хариу өгнө. Хилийн чанадад байгаа хэдэд хэрэг болох хүнийг энд үлдсэн хоцрогдсон, бүдүүлэг, хөгширсөн гэгдээд байгаа бид хэд сонгож, шийдэх нь дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Huuk doloogch(84.69.50.14) 2021 оны 06 сарын 07

Hol ochij hutz.

0  |  0
Насанд хүрсэн хүн(66.181.161.60) 2021 оны 07 сарын 30

Баярсайхан гуай, хэрэв үгийг чинь сонсдог хүүхэдтэй бол тэрийгээ л сурга. Харин бусдад бол юу хийхийг нь бүү заа.

2  |  0
Dorj(172.58.45.31) 2021 оны 06 сарын 06

Ali boloh tsuuhun huneer sanal uguuleh sonirholtoi uls turiin huchin bas bainaa baina.

0  |  0
zochin(220.195.72.139) 2021 оны 06 сарын 05

Ene yamar ch medremjgui hun bichihiig oroldjee. Gadaadad bgaa mongolchuud tasraltgui hodolmorloj, ar gerluugee mongo yavuulj bdag humuus shuu. Hejee, yaj burtguuleh ni todorhoigui, medeelelee buren ogdoggui shuu. Yadaj bhad elchingiinhen utasaa avdaggui yum daa. Tegeed yu ch medehgui bj, olon yum yari daa

0  |  0
Zzzz(82.132.235.191) 2021 оны 06 сарын 05

Gadaadad bgaa humuus naad sunsutsun ulsiin chin ediin zasagt tom nemer bolj bdg yum sdhuu eniig bichsen hund helehed. Gantshan elchin bdg hjnuus haa hol amidardag mongol shig amraad bj bdgui bolhoor ochij amjih amjihgui shaltgaan zunduu bdg yum

2  |  0
Zochin(109.89.151.254) 2021 оны 06 сарын 04

Songoltgyi songuulid irgediig xychlex erx ta nart baixgyi !

1  |  0
хн(77.38.148.28) 2021 оны 06 сарын 04

энэ жил манайхан сонгуулиа егч чадаагуй.учир нь 5 сарын 9 нээс емне буртгуулэх естой байжээ.тэрийг нь огт мэдээгуй, ямар ч мэдээлэл хулээж аваагуй.сонин дээрээс гадаадад буй монголчууд саналаа егч эхлэв гэж уншиж байгаа юм даа.ийм байдлаар элчингийнхэн ажлаа явуулж байхад, даанч дээ.харин сэтгуулч гуай арай л худлаа бичиж байна.эх орондоо байгаа та нар юугаараа гийгуулсэн юм бэ тэгээд...

2  |  0
zochin(192.82.73.215) 2021 оны 06 сарын 05

Eniig bichsen jinhen hogiin hulgaich bna

3  |  0
zochin(64.119.21.151) 2021 оны 06 сарын 05

санал өгөх өгөхгүй нь хүний эрх Сонгох сэтгэлд тохирсон хүн бхгүй бол заавал санал өгөх шаардлага бхгүй. Хүмүүс рүү иргэн лүүгээ ингэж дайрч давшлах хэрэггүй шдээ Өөрсдийгөө л хичээ\n

4  |  0
Зочин- (83.20.240.102) 2021 оны 06 сарын 04

Harin shuumzlel bol ardchilal homruulsen togoon dotor amidarch bgaa humuus ertonciig uzeh neg gadaad garad hoer ertonciig haraad shuumzilz bgaa humuus ekh orno hogzuulz bgaa helber

1  |  0
bi (103.23.50.131) 2021 оны 06 сарын 07

Тонил оо та нар

1  |  1
Beh(174.251.66.5) 2021 оны 06 сарын 06

Huts chi!!! Battulga d oh bsan 1000 1000 hun bsan

1  |  1
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 07

Энийг ч бас хоцрогдолтой этгээд бичсэн байна. Сонгууль өгөхгүй байх нь ч бас хүний эрх юм. Хүмүүсрүү даырч чичлэх хэрэггүй эхлээд хүнээ хүндэлж сур. Бүх юм хүний сайн сайхны төлөө байх ёстой. Энийг мэдэхгүй байж эх орон гэж чалчих хэрэггүй эрхэм коммунист оо!!!

3  |  0
Top