Шийтгэж байхаар шагнаж байсан нь дээр

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 05

Хөөрхий муу Ерөнхийлөгч маань албаа өгөхөөсөө өмнө олон ч хүний магнай тэнийлгэлээ. Харин нөгөө талд Төрийн одон, тэмдгийг хавтгайруулж, үнэ цэнэгүй болголоо гэсэн шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй зэрэгцэн олон хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн одонг олон мянган ээжид олгосон учраас хавтгайдуу харагдахад нөлөөлсөн юм байлгүй. Энэ бол төрөөс өгдөг байсан, өгсөөр ч ирсэн одон. Магадгүй хамгийн үнэ цэнтэй, ямар ч ар өврийн хаалга байхгүй одон бол “Алдарт эх” юм. Тэгэхээр сүүн замаар ирж байгаа “Алдарт эх”-ийн одонтой барьцаж шүүмжлэл өрнүүлээгүй гэдэгт найдна.

Хүнийг буруутгах шийтгэх амархан. Гагцхүү урамшуулж, баярлуулах нь ховор болсон өнөө цагт шагнахын буруу гэж юу байх вэ. Хүн гэдэг амьтан нь урмаар тэжээгдэн амьдардаг хойно болж өгвөл шагнал урамшуулал өгч байвал юу юунаас чухал. Хүннү гүрэн, эзэн Чингис хааны үеэс л гавьяа байгуулсан хүмүүсээ шагнаж, гай түүдгэр учруулсныг нь шийтгэж ирсэн түүхтэй. Тэгээд ч Монгол Улсын төрөөс өгч байгаа бүх одон тэмдэг тусгай хуулийн дагуу зарлигаар олгодог зүйл. Үүндээ ч “Төрийн минь хишиг” хэмээн сүслэн хүртдэг биз ээ. Шагналын үнэ цэн унасан гэж байгаа ч хүртэж байгаа хүний үнэ цэн дээшилдэг жамтай. Шагнуулсан хүний үнэ цэнэ дээшилж байна гэдэг шагнал өөрөө үнэ цэнтэйг л харуулсан хэрэг.

Яахав, шүүмжлэл дагаж төрсөн бодол гэвэл эртнээсээ л шагнал нүдээ олох нь ч бий, олохгүй нь ч бий. Тэр тусмаа сүүлийн 30 жилд нүд амаа олоогүй тал байдаг л байх. Нөгөө талаар шагнал аз эзийн асуудал. Гэнэтийн тохиолдол ч байдаг. Нэгэн жишээ дурдахад Маршал Х.Чойбалсан хөдөө айлд хоноод өглөө эртлэн давхиж явтал хаврын нар битүү, үүрээр нэгэн эр ямаагаа самнаад сууж байгаатай таарчээ. Маршал Х.Чойбалсан “Унтаж хэвтэхийг мартсан ийм хөдөлмөрч хүмүүс олон байвал социализмыг байгуулахад амархан” хэмээн түүнд Алтангадас одон өгсөн гэдэг. Уг нь мань эр эхнэртэйгээ хэрэлдээд өглөө эртлэн ямаагаа самнаж уураа гаргаж байсан аж. Энэ бол гэнэтийн тохиолдол, азтай л явдал.

Ийм л замаар явж ирсэн. Энэ удаа ч төрд ташаарсан зүйл байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд Төрийн өндөр дээд одон тэмдэг гардаж байгаа хүмүүс бүгд хийсэн бүтээсэн зүйлтэй, арвин баялаг намтартайг сэтгүүлчийн хувиар гадарлаж байна. Тэр тусмаа миний ажиллаж байгаа сэтгүүл зүйн салбараас төрөн гарч байгаа шагналтнууд бол яах аргагүй л Төрд үнэлүүлэх эрэмбэтэй хүмүүс аж. Тэгэхээр нийт шагнал хүртэгсэд бүгд гавьяатай хүмүүс шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Монголын төр шагналдаа харам үедээ маш харам байдаг. Олдож байгаа дээр нь хүртээд авах шиг сайхан зүйл алга. Тун удахгүй Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, Үндэсний баяр наадам болно. Үүгээр ч гэсэн шагнал хүртэгсэд олон байгаасай  Өнөөдөр хур ус шиг үерлэж байгаа шагнал маргааш, нөгөөдөр, магадгүй хэдэн жилээр татрахыг хэн байг гэх юм. Шагнаад л бай.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин-2(192.82.74.151) 2021 оны 06 сарын 05

Нарийн ярьвал тэтгэвэрт ахмадуудын дийлэнх нь соц-ын бүтээн байгуулалтын үед өдөр шөнөгүй, өглөө үдэшгүй шагнал нтр-ийг мэдэхгүй зүтгэж явсан улсууд шүү. Өнөөдөр л гэхэд тэдгээр хүмүүс хоосон л явж бнэа. Харин Энхбаярын үед баахан ”алтан гадас” одон, мөнгө тараагаад бсан хүмүүс өөрсдөө бүгд л алтан гадас, медаль зүүчихсэн бсан нь одонгийн нэр хүндийг унагасан юм даг. Судлаж хүнээ олсон шагнал хүндтэй санагдсан шүү.

0  |  0
ЗОЧИН(66.181.176.62) 2021 оны 06 сарын 05

ӨГЛӨӨ ЭРТ ЯМААГАА САМНААД ХОНИО СААЖ БУЙ ХЭНИЙГ Ч ШАГНАЖ БОЛНО !!! АВАХ АЛБАТАЙ ЮМ ШИГ УРЛАГ , СПОРТЫНХОНД БӨӨНДДӨГӨӨ ЗОГСООХ ЦАГ БОЛСОН !!! ТӨРИЙН ШАГНАЛЫН СИСТЕМ ЖУРМАА БОЛОН ОЛГОДОГ ОДОН МЕДАЛИУДАА ЦӨӨРҮҮЛЖ ЭРС ШИНЭЧЛЭН ӨӨРЧЛӨХ ЦАГ АЛЬ ХЭДИЙН БОЛСОН !!!

0  |  0
MRS MARIA(197.210.45.114) 2021 оны 06 сарын 06

Энэ бол миний амжилтын гэрчлэл юм. Би интернэтэд нэг хүний мэдүүлэгтэй таарлаа, тэр нэг бөөрөө эмч Раж Девашис, ( Narayanahealthcare.in@gmail.com ) руу эмнэлэгтээ хэвтэж буй өвчтөнийг аврахын тулд худалдсан гэж мэдүүлэг өгчээ.\n     Тиймээс би эмч Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд аз болоход тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн.\n   мөн тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцоод өнөөдөр нэг бөөрөө гаж нөлөө үзүүлэхгүйгээр ($ 700,000 usd) зарсандаа маш их баяртай байна. Та бөөрнийхөө аль нэгийг

0  |  1
И(192.82.68.117) 2021 оны 06 сарын 05

Эвий дээ. Хүүхдээрээ өтлөх гэж. Чихэр аваад баярладаг хүүхэд зан нь хэвээрээ шүү.

0  |  0
.(103.229.120.64) 2021 оны 06 сарын 05

Битгий тэгж байгаач танайх

2  |  0
Top