Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамт олонд тоног төхөөрөмж гардууллаа.
Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн хэмжээнд гарч болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, хүч хэрэгслийг нэмэгдүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг эрчимжүүлэх, зөрчил, осол эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор энгэрийн камер, дуу хураагуур зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст гардуулж өглөө.
Үйл ажиллагаанд ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Энхболд, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Х.Цогоо болон тус хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )