Г.Занданшатарын парламент ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ҮҮ!

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 06 сарын 04

-Ардчилсан хувьсгал ялснаас хойш байнгын ажиллагаатай Монгол Улсын парламент зургаан удаа Өршөөлийн тухай хуулийг баталж, гаргасан байдаг-


Парламентаас цаг үеийн нөхцөл байдал, шаардлагатай уяж Өршөөлийн тухай хуулийг санаачилж, баталдаг билээ. Тэрхүү баталж, гаргасан хууль нь ганцхан тэр цаг хугацаандаа л үйлчилдэг.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын толгойлсон өнөөгийн парламент Өршөөлийн тухай хуулийг гаргаж, өршөөл үзүүлэх үү гэх асуулт хариулт хайж эхэлжээ.

Учир нь, өнгөрсөн оны намар УИХ-ын дарга Г.Занданшатар хөнгөн ялтай болон хийсэн гэм нүглээ ухаарсан зарим хүмүүжигч нарт нэг удаа өршөөл үзүүлэх тухай асуудлыг судалж байгаа гэдгийг хэлж байлаа.

Тэрбээр "Ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байна. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байна. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Тиймээс  цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна. Цар тахлын хуульд эрсдэлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрлийг багасгах асуудлыг тусгана" хэмээн ярьсан байдаг. 

Нөгөө талаараа өнөө жил эрх баригч намын 100 жилийн ой тохиож байгаа билээ. Хоёр ч парламентын сонгуульд ялалт байгуулж, төрийн хувь заяаг шийдэж яваа эрх баригч МАН-ынхан 100 насныхаа ой дээр Өршөөлийн тухай хуулийг санаачилж, батална гэх явган яриа ч бий.

Дээр нь, Өршөөлийн тухай хуулийг баталж, гаргах нийгмийн шаардлага байгаа гэдгийг зарим улстөрч, судлаачид ярих болсон. Тэгээд ч судалгаагаар өршөөлд хамрагдаж, суллагдах боломжтой 700 гаруй хүмүүжигч байгаа гэх тоо гарчээ.

Гэхдээ өршөөлд хамрагдаж болохгүй нөхцөл байдал гэж бий. Үүнд, цаазаар авах ял шийтгүүлсэн хүний ял нь уучлагдан хорих ялаар солигдсон, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон болон эх орноосоо урвах гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамруулдаггүй. Түүнчлэн авлига албан тушаалын гэмт хэрэгтэн, цагаан захтнуудыг Өршөөлийн хуульд хамруулдаггүй олон орны жишиг ч байдаг. 

Хэрэв уншигчид санаж байгаа бол ардчилсан хувьсгал ялснаас хойш байнгын ажиллагаатай Монгол Улсын парламент зургаан удаа Өршөөлийн тухай хуулийг баталж, гаргасан байдаг. Тухайлбал, 2006 онд Өршөөлийн тухай хуулийг баталж 2000 гаруй хүмүүжигчийг сулласан. Дараа нь 2009 онд уг хуулийн дахин санаачилж, баталж байсан бол хамгийн сүүлд 2015 онд Өршөөлийн тухай хуулийг баталж байжээ. Түүнээс хойш Өршөөлийн тухай хуулийг баталж гаргаагүй, тийм ч нийгмийн шаардлага үүсээгүй гэхэд болно.

Харин одоо цагт Өршөөлийн тухай хуулийг санаачилж, батлах нийгмийн шаардлага үүссэн гэдгийг олон хүн хэлж байна. Тиймдээ ч УИХ-ын дарга Г.Занданшатарын парламентыг нэг удаагийн Өршөөлийн тухай хуулийг санаачилж, түүнийгээ хэрэгжүүлнэ гэж харах ч хэсэг, хүлээлт хэдийнэ үүсээд байгаа юм. 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
doloon burhan(202.55.188.100) 2021 оны 06 сарын 23

100 jil mongol hvmvvsee neg udaa orshooh n zowoo zow sanaa bna bvr mordon baitsaaltaas n awch vzeh heregtei sanaatai sanaadgvi shiidegdeegvi heregvvd bgaa shv de gants oldoh zuun jil orshooloo gargaarai ta bvhend amjilt hvsie

2  |  0
Дахин сурвалжилж өгн(202.126.92.99) 2021 оны 06 сарын 29

Энэ бүүр 2021.06.04-ний нийтлэл байна. үүнээс хойш маш олон хоносон байна. Дахин сурвалжилж өгнө үү. Өршөөлийн хууль гарснаар мааш олон хүний амь амьдрал, олон нялх үрсийн элэг зүрх дэвтэх гээд байна. Нэг өдрийн ч өмнө болов гаргах боломж байна уу

8  |  0
С(192.82.91.91) 2021 оны 06 сарын 16

Муу Элбэгдорж цааз байхгүй болгосон оршөөл үзүүлсэн хүнлэг еок байсан даа

1  |  0
Болд(202.126.89.92) 2021 оны 06 сарын 28

Авилгал, цагаан захтануудын хэрэг болон хүнд гэмт хэрэгтэн, насаараа хоригдох ялтанаас бусдыг өршөөж, санамсаргүй гэмт хэрэг үйлдсэн болон 1 удаа алдсан залууст боломж гаргаж өршөөх нь зөв. Мөн нийгмийн шаардлагаар торгууль болон зөрчлийн хэрэгт өршөөл үзүүлэх хэрэгтэй. Монголын төр ялалсан шигээ өршөөж бас чаддаг.

3  |  0
Boloroo(103.57.94.222) 2021 оны 06 сарын 23

Итгэл найдвар тээсэн өчнөөн залуусыг ганц удаа өршөөнө гэж хүлээж сууна

6  |  0
Б(103.57.94.222) 2021 оны 06 сарын 23

өршөөлийн хуулиа хүлээж сууна элэг бүтэн байх л жаргал юм бусад зүйл болнодоо өчнөөн залуус алдаан дээрээ суралцдаг шүү өршөөл үзүүлж буян болоорой

8  |  0
Urshuul(66.181.190.114) 2021 оны 06 сарын 13

Urshuul

1  |  0
Хонгорзул(66.181.161.30) 2021 оны 06 сарын 18

Өршөөлийн хууль хүлээж байгаа зөндөө хүн бн хоригдож бга хүмүүсийн ар гэр элэг бүтэн болож 100жилээ үзмээр бн адлаж гэндсэн залуустаа төр нэг удаа өршөөл үзүүлэх бх гэж итгэж найдаж бга шүү төр засаг минь

8  |  0
jagar(66.181.161.4) 2021 оны 06 сарын 18

100 jiliin unaj bosson mongol xezeech aldaxaaargvi olon aawiin xvvxdvvd zondoo bii uchir ene niigmiin zolios bolood bgaaa bvx ulsuudddaa xair aa vzvvlj orshoogooroi 100 mandtugai

8  |  0
Бат(202.9.46.117) 2021 оны 06 сарын 14

Хулгайч нарыг өршөөх хэрэггүй хулгайч хүн хулгайчаараа л дуусна адаглаад хуушуурын мөнгөө алдалгүй баяр үзмээр байна

0  |  7
Үнэн(64.119.25.236) 2021 оны 06 сарын 07

Энэ УИХ-д Анандбазар, Занданшатар нарын МАНАН-ийн гишүүд олон байгаа учраас С.Баяр, Баярцогт нарыг суллах гэж өршөөлийн хууль гаргахаар зүтгэж байгаа. Үүнд ерөнхийдөгч Баттулга хүртэл оролцсон гэж байгаа. Наадмын үеэр авилга албан тушаалын гэмт хэрэгтнүүд наранд гарч ирж Коронагаас илүү гай болно доо.

0  |  2
Х(202.126.89.130) 2021 оны 06 сарын 18

Том юм гарах байх гэж горьдож байна. Төр түмэн нүдтэй. Аав, ээжийн хүүхдүүдийг алагчлалгүй гаргахыг нь гаргаад, ялнаас нь хасахыг нь хасаад өгнө биз ээ.

8  |  0
Иргэн(85.117.115.196) 2021 оны 06 сарын 18

Шийтгэж чадаг бол өршөөж чадаг байх хэрэгтэй мөнгүй хүн шоронд явдаг мөнгтөй нь яаж иигээл үлдчихдэг шорон ардийн хүүхэдээр дүүрчээ бүгдийн өршөө тэгээд хууль дүрмээ эргээд нэг харуул монголчууд дэмжнэ.

8  |  0
Татварын өршөөл(139.5.219.67) 2021 оны 06 сарын 15

Татварын өршөөлийн хууль гаргаач

1  |  0
Цагаан сонгууль хамг(103.26.194.136) 2021 оны 06 сарын 04

СОНГОЛТГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСТ\nСонгууль өгөхгүй байх нь СОНГОЛТГҮЙ болсон сонгуулийг эсэргүүцэх үр дүнтэй арга бус: 1) 50%-ийн ирц бүрдүүлэх харьцангуй амархан, тэр тусмаа МАНгаст маш амархан. 2) Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ирц бүрдэхгүй нөхцөлд хэрэгжих заалт их тодорхойгүй, МАНгас юу ч гэж тайлбарлаад гарц олох бүрэн боломжтой. \nХарин цагаан сонгууль НИЙТ СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧДЫН ТОО-г нэмэх учраас таны дургүй этгээдийн авсан санал нийт сонгуульд оролцогчдын тоонд эзлэх хувийг бууруулах буюу таны дургүй этгээдэд 50%-ийн босго давах боломжийг өгөхгүй.

0  |  0
Баяр(202.126.90.29) 2021 оны 06 сарын 18

Маш зөв санаа энэ хууль үеиин үед том ойгоор гарч бсн 100 жилээр заавл гаргах н зөь бүх хоригдож бга хүмүүст өршөөлиийн хууль хүртэх хэргтэй рарин авигал хээл хахууль улсын хөрнгө идсэн хүмүүст хамрахгүй баых мнө одоо шүүхээр таслаагүй бга зөрчилиййн хууль гээд томхно өршөөлийн хууль гаргаасай

5  |  0
Ура(66.181.187.78) 2021 оны 06 сарын 22

Маш зөв. Учир нь хонгилд авилгаа өгч чадаагүй улс л ял авдаг. Ардын хувьсгалын 100 жил мандтугай

5  |  0
Top