Налайхын авто замын өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Тодруулбал, Налайхаас хот руу чиглэсэн авто замын өнгө хучилтын ажил бүрэн хийгдсэн. Харин Баянзүрхийн гүүрнээс Налайх чиглэлд замыг хэсэгчлэн хааж, хучилтын ажлыг хийж байгаа юм. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх тус 20.9 км зам, барилгын ажил 81 хувьтай байгааг албаныхан хэлж байлаа.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох “2020 онд нэг чиглэлийн замынхаа өнгө хучилтыг хийсэн юм. Өнгөрсөн жил есдүгээр сарын 15-наас нэг сар хагас ажиллаж, цар тахалтай холбоотойгоор ажил хийгдээгүй. Харин энэ жилийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 20-нд эхэлсэн. Өдгөө өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Дөрвөн эгнээ бүхий 20.9 км замын ажлын хүрээнд туслах 3.7 км зам, 38 цэгт ус зайлуулах хоолой, 21 метр урт гүүр, мал, амьтанд зориулсан болон машин гарах тус бүр нэг нүхэн гарц хийхээс өнгө хучилтын ажил үлдсэн. Зургадугаар сарын 30-нд өнгө хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Үлдэгдэл ажлыг долдугаар сард багтаан хийж дуусгана” гэв.
Өнөөдрийн байдлаар хятад, монгол 170 орчим ажилтан өнгө хучилт, туузан хашлага, гялбаа сарниулагч суурилуулах, ус зайлуулах хоолойн амсрын бэхэлгээ зэрэг ажил хийж байгаа аж.
Тус замын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа “Мөнхөд ашдын зам” ХХК-ийн зөвлөх Д.Нанзаддорж “Бид замын технологи, ажлын чанар, явцад хяналт тавьж, 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Замын чанар сайн байгаа” хэмээв.
Налайхын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийж байгаа юм гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хүрэлсүх дуусаагүй замыг тууз хайчилж нээж байсан гэв үү? Тэгдэггүй л байхгүй юу даа замыг ашиглалтанд хүлээж аьахдаа дурын цэг дээр өрөмдөж үзнэ. Хатуу хучилтын дор хайрга дайрга дэвссэн эсэхийг шалгаж хатуу хучилт стандартын дагуу хийгдсэн эсэхийг тэгэж газар дээр нь өрөмдөж үздэг олон улсын жишиг байдаг. Ингээгүйгээс Хөшигтийн хөндийн хурдны замын шороон овоолгыг өнгөн хөрсаар хийснээс хагарал үүссэн харагдаж байгаа. Хайрга, дайргаар зам барьдаг өнгөн хөрсөөр зам тавьдаггүй юмаа. Олон улсын хурдны зам гэчихжээ шавар хуччихаад.
Налайхын зам аль хэндийн их хурлын монгуулын өмнө ашиглалтад ороод Хүрэлсүзх тууц хайчлаад байсан биз дээ.Альь эсвэл Ард түмнээ хуурсан юм уу?Хүрэлсүхийг хулхи гээд байдаг юм үнэн болж таарлаа юу?